...
...

11 мянган вольтын өндөр хүчдэлд цохиулсан эр амьд үлджээ

Британийн нэгэн оршин суугч эр 11 мянган вольтын өндөр хүчдэл бүхий цахилгаан гүйдэлд хүрсэн хэдий ч амь алдалгүй үлдэж чадсан байна. Тэрээр “Эмма” хар шуургаар учирсан эвдрэлийг засахаар оролдож байгаад ийм үйлдэл хийсэн аж.

Уг болсон явдлын талаар Electricity North West цахилгаан түгээх компанийн албан ёсны сайт дээр тодорхой бичжээ. Энэхүү үл итгэм, өвөрмөц явдал Манчестераас холгүй орших Моттрам хотод тохиолдсон байна.

Хар салхины уршгаар шонгоос салж унжсан цахилгааны шугамыг харсан британи эр түүнийг эвхэж хураахыг оролдсон бөгөөд үл мэдэг гүйдэл цохих шиг болохоор нь энэхүү санаанаасаа татгалзан мэргэжилтнүүдийг дуудсан аж.

Цахилгаан түгээх компанийн онцгой нөхцөл байдал хариуцсан ажилтан Крис Фокс дуудлагыг хүлээн авсны дараа цахилгаан дамжуулах шугамыг салгах үед тэнд 11 мянган вольтын хүчдэл байсан учраас дуудлага өгсөн эрийг шугамнаас аль болохоор холдохыг анхааруулсан гэнэ.

Дараахан нь тэрхүү британи эрийг Фокс зайлшгүй үхлээс гайхалтайгаар аврагдаж чадсан, дэлхий дээрх хамгийн азтай эр хэмээн нэрлэсэн байна. Тухайн эрийг азаар амьд үлдэхэд нь түүний эдэлж хэрэглэж байсан хувцас хунар ихээхэн нэмэр болсон бололтой. Мөн цахилгааны унжсан салаа хуурай байсан нь азтай хэрэг болжээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Өндөр хүчдэлийн трансформатор дээр хоёр засварчин маргаж байна. Тэгтэл нэг эмээ хажуугаар нь өнгөртөл нэг нь -Эмээ тэр утасыг аваад өг дөө. Эмгэн авч өгчихөөд цаашаа явахад: Би энэ утас тоггүй ээ гээд байсан үнэн л байгаа биздээ.

Онцлох мэдээ