...
...

Гэрлэхийн тулд нөхрийнхөө гэр бүлд 800 мянган доллар, феррари машин БЭЛЭГЛЭЖЭЭ

Дэлхий ертөнц сонин, содон үйл явдлаар дүүрэн. Тэр дундаа зарим улсын иргэдийн гэрлэлт олон хүмүүсийн хувьд тун хачирхалтай үйлдлүүдэд тооцогддог байна.

Тухайлбал, тун саяхан Хайнаньд тансаг хурим хийсэн хосууд хятадын сошл орчинг шуугиулж, маш их маргаан, талцал үүсгэжээ.

Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг 38 настай бүсгүй 23-тай залуутай гэрлэхийн тулд зөвшөөрөхгүй байсан эцэг эхэд нь бэлнээр 800 мянган доллар, өндөр үнэлгээтэй обьект, феррари машин бэлэглэснээр санасандаа хүрсэн байна.

Сүйт хархүүгийн ээжээс нэг дүү тэрээр өмнөх нөхрөөсөө 14 настай хүүтэй гэнэ. Хосуудын гэрлэх болсон гол шалтгаан нь эмэгтэй бие давхар болсноос үүдсэн хэмээн мэдээлжээ.

Б.Баргужин

www.BreakinGNews.Mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (5)

Онцлох мэдээ