...
...

Хар арьстан эхээс цагаан арьстай, цэнхэр нүдтэй охин төржээ

“Миний охин шиг хүүхдүүд сая тохиолдолд ганц төрдөг, энэ бол цэвэр генетикийн гайхамшиг” хэмээн бүсгүй өгүүлсэн байна.

Софи Блейк төрсний дараа анх удаа охин Тиарагаа хараад нүдэндээ итгээгүй гэнэ. Тэрээр өөр хүний хүүхэдтэй солигдсон юм биш биз гэж эх баригч эмчээс лавласан байна.

Хар арьстан Софи болон түүний хамтран амьдрагч цагаан арьстан Кристофер Перкинс нар эрлийз охинтой болно хэмээн төсөөлж байсан боловч охин Тиара нь харин тэдэнд гэнэтийн бэлэг барьсан аж.

Охин нь томрох тусам арьс, үс нь бараантаж эхлэх болов уу гэж эцэг эх нь таамаглаж байсан боловч тийм зүйл тохиолдсонгүй. Одоо бол дөрвөн настай Тиара охиныг африк гаралтай гэхэд хүн итгэхээргүй болжээ.

“Түүнийг төрсний дараа би үнэхээр цочирдсон. Ямар сайндаа л, “Тэр миний охин мөн гэж үү?” хэмээн эх баригчаас асууж байхав дээ. Түүнийг яагаад ийм цав цагаан арьс, цэнхэр нүдтэй байгааг би огт ойлгоогүй” гэж Софи Блейк дурссан байна.

Энэхүү ер бусын явдал Софигийн амьдралыг ялимгүй хүндрүүлсэн бололтой. Тэднийг төрсөн эх охин хоёр гэдэгт зарим хүмүүс итгэж чаддаггүй аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (7)

Онцлох мэдээ