...
...

Солигдсон хүүхдээ 40 жилийн дараа мэджээ

Пермийн хязгаарын оршин суугч Юлия Савельева хүүхдээ сольсон тухайгаа 40 жилийн дараа мэдсэн байна. Тэрээр охиныг нь төрөх үед эмч нарын гаргасан алдааны талаар нэхэн өгүүлсэн аж.

Юлия Савельева, Римма Швецова нарын охид 1978 оны гуравдугаар сарын 7-нд Пермийн хязгаарын Пожвинскийн эмнэлэгт хоорондоо хэдхэн цагийн зайтай төржээ.

“Би хүндрэлтэй төрсөн болохоор тухайн үед хүүхдийг харуулсан хэдий ч сайн анзаарах сөхөөгүй байсан юм. Намайг төрөх өрөөнөөс гарах үед Римма Павловна төрөхөөр зөрөөд орон дээр гарсан” гэж Савельева дурсчээ.

Ингээд 10 хоногийн дараа Юлия охинтойгоо хамт эмнэлгээс гарсан байна. Тухайн үед хүүхдэд ямар  ч таних тэмдэг, зүүлт байхгүй байсанд бүсгүй гайхасхийгээд өнгөрөөсөн аж. Харин охиныг 7 нас хүрсний дараахан Юлия руу Римма хүрч иржээ.

“Охид маань 7 настай байхад Римма манайд ирсэн юм. Тэрээр хүүхэд нь шаргал үс, цэнхэр нүдтэй бөгөөд манай нөхөртэй илүү адилхан болоод байгаа учраас түүний нөхөр нь уурлаад, хүүхдийг хайрлахгүй байна. Тэд солигдчихсон юм болов уу гэж сэжиглээд байгаа” хэмээн ярьсан тухай Савельева өгүүлсэн байна.

Римма Швецовагийн охин нөхөртэй нь төсгүй байсан учраас  тэд байнга маргалдан, үүнээс болж эцэстээ гэр бүл салахад хүрсэн гэнэ.

Одоо хуульчид дөрвөн шүүхийн нэхэмжлэл бэлтгэж байгаа бөгөөд хариуцагчид нь Оросын Эрүүл мэндийн яам, ОХУ-ын Сангийн яам, Пермийн хязгаарын засаг захиргаа болон Пожвинскийн хэсгийн эмнэлэг аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • 40 jiliin daraa bish 7 jiliin daraa medsiin bish u

  • Монголд бас ийм хэрэг гарсан шүү дээ. Баян-Өлгий аймгийн Алтай сумын эмнэлэгт гарсан юм. Сумын эмнэлэгт төрсөн 2 охин солигдсон. Том болоод 5-6 нас хүрэхэд эцэг эх нь төсөөр нь мэдсэн юм. Гэвч хүүхдүүд нэгэнт өөр өөрийн өссөн гэрт дассан тул эцэг эхчүүд нь хэвээр үлдээсэн билээ. Одоо 45-50 насны хүмүүс байх ёстой. Сурвалжилж болох юм.

Онцлох мэдээ