Хятадын нэгэн гоо сайханч бүсгүй барууны оддыг дууриалган өөрийгөө будсан бичлэгээ интернетэд байршуулж, олон мянган үзэгчдийг татсан байна.
Тэрээр дуучин Рианна, Тэйлор Свифт, Бейонсе болон цуврал киноны жүжигчдийг дууриалган өөрийгөө өөрчилж чаджээ.

Ван Цзявен 23 настай. Хятадын баруун өмнө зүгт орших Сычуань мужийн төв Чэнду хотод амьдардаг. Тэр олон нийтийн сүлжээнд Шен Шен нэрээр алдаршсан аж.

Бүсгүй гурван жилийн турш нүүр будахад суралцсан бөгөөд мөн гурван жил гоо сайханчаар ажиллаж байсан гэнэ. Нүүр будгийн тусламжтайгаар өөрийгөө од болгон хувиргах санаа гэнэт толгойд нь орж ирсэн бололтой.

Анхны туршилт нь Кэти Перри болж “хувирах” байв. Энэ нь гоо сайханч бүсгүйг алдартай болгож чаджээ. Тэрээр түүнийг дэмжсэн маш олон сэтгэгдлүүд хүлээн авсан бөгөөд нүүр будгийн тусламжтайгаар өөрийн төрхөө хувирган өөрчлөх аргуудыг судалж эхэлсэн байна.

Ингээд контур тавих, хөмсөгний хэлбэрээ өөрчлөх, сормуус наан контакт линз зүүх замаар өөрийгөө хүссэн маягаар “хувиргаж” чаддаг болжээ. Нэг сарын дотор Шен Шен 9 алдартан болсон бөгөөд яаж хийсэн талаар тухай бүрд нь бичлэг оруулж байв.

Бүсгүй өөрийн нүүрний зүүн талыг будчихаад, ориг одын зурагны тал хэсэгтэй харьцуулж хардаг юм байна. “Нэг хүнтэй адил болохын тулд бүтэн дөрвөн цаг зарцуулдаг хэдий ч энэ нь намайг аз жаргалтай болгож, сэтгэлийг минь сэргээдэг” хэмээн тэрээр өгүүлжээ.

Гоо сайханч бүсгүйн нутаг нэгтнүүд ч түүнээр ихээхэн бахархаж байгаа бололтой: “Рианна, Тэйлор Свифт нарыг амьдаар нь харахын тулд тив алгасан нисэх шаардлагагүй болжээ. Одоо бидэнд тэд нартай усны дусал мэт адилхан нутаг нэгтэн маань байна шүү дээ” гэж зарим хэрэглэгчид бичсэн байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
woow tasarhai vnkheer mergejlii bas medremj songolt oilt ondor bna