...
...

Хоёр сая нярайн амийг аварсан “алтан цустай” ачтан

Австралийн оршин суугч Жеймс Харрисон олон жилийн өмнө үхэл амьдралын зааг дээр тулж байжээ. Түүний цээжний хөндийд хийгдсэн мэс ажилбар бүтэн 10 цаг гаруй үргэлжилсэн бөгөөд бараг 13 литр цус түүнд юүлсэн байна.

Ингээд бүх зүйл амжилттай өнгөрөн, залуу эр эмнэлгээс эрүүлжээд гарах үедээ хүмүүст туслахын тулд байнгын донор болохоор шийдсэн аж. Тухайн үед Жеймс өөрийгөө хичнээн үнэ цэнэтэй донор болохоо хараахан мэдээгүй байсан гэнэ.

Тэрээр насанд хүрснийхээ дараа цус, плазмаа байнга өгч эхэлсэн бөгөөд удалгүй орон нутгийн эмнэлгийнхэн түүнийг ярилцлагад урьжээ. Тэд ээжтэйгээ өөр резус-фактор бүхий хүүхдүүдийг амьдрахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг антитела түүний цусанд ихээр агуулагдаж байгааг Жеймст дуулгасан байна.

Хэрэв ээж нь хасах резус-фактортой, харин хүүхэд нь эсрэгээр бол реакц үзүүлэн сөрөг нөлөө үүсдэг аж. Үүнээс болж шинээр мэндэлсэн нярайд шарлалт  үүсэхээс авахуулаад төрөхөөсөө өмнө зулбах тохиолдол ч их гардаг байж.

Жеймсийн цусанд онцгой антитела олдсон учраас түүн дээр тулгуурлан дархлаа сайжруулах вакцин үйлдвэрлэж эхэлжээ. Түүний энэхүү өвөрмөц бүтэцтэй цусыг өсвөр насны хүүхэд байхдаа хүнд хагалгаанд орон их хэмжээний цус юүлсэнтэй холбон эмч нар тайлбарладаг бололтой.

Ийнхүү донорын цус өгөх явдал Жеймс Харрисоны бүхий л амьдралын нэг хэсэг болсон байна. Түүний плазм асар үнэт зүйл учраас Австралийн засгийн газар Жеймсийн амь насыг нэг сая доллараар даатгуулсан аж.

Одоо Жеймс 80 настай. Тэрээр гурван долоо хоногт нэг удаа цусаа өгч байгаа бөгөөд 2011 оны тавдугаар сард 1000 дахь удаа цусаа хандивлан Гиннесийн Дээд амжилтын номонд бүртгэгджээ. Өнгөрсөн хугацааны дүн бүртгэлээр багцаалан үзэхэд, Жеймс ойролцоогоор хоёр сая гаруй хүүхдийн амийг аварч чадсан байна.

2015 оноос өмнө Австралид антирезусын бэлдмэлийг Жеймс Харрисоны плазмаас бэлтгэдэг байсан бөгөөд харин эмч нар орлуулах өөр төрлийн арга олсноор азтай зүйл болсон аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ