...
...

Хөхний сүүг хор болгосон нь

Хэдэн жилийн өмнө манай гэр бүлд ёстой хүндхэн явдал тохиолдож байсан юм.

Бага охин маань төрөөд хөөрхөн бондойчихсон тэр өдөр ээж нь ажилтай аав нь харахаар болоод.

Ээж нь би удахгүй ирнэ намайг иртэл сэрчихвэл саагаад тавьсан хөхний сүү хөргөгчинд байгаа, тэрийг халуун усанд угжтай нь суулгаж бүлээн болгоод өгөөрэй гэсэн чи яаж хийхээ мэдэж байгаа шдээ гээд явсан юм.

Охин сэрээд уйллаа, тэгэхээр нь хөргөгчинд байсан сүүг гялс халаах санаа толгойд орж ирээд плетка асааж тавьж бүлээсгээд өгчихсөн.

Санаанд орсонгүй. Оройноос охин маань учир дүрсгүй бөөлжөөд, доошоо зогсоо зайгүй гүйлгээд яасан ийсэн юм бол хөхний сүү иддэг хүүхэд хордлогод ормооргүй юм гээд гайхацгаагаад, арга ядаад түргэн дуудаад Эх нялхас руу очсон.

Хүүхэд чинь шингэн дутагдаад таталт өгөөд шоконд орсон байна яаралтай эрчимт эмчилгээнд оруул гээд оруулсан. Ээж нь сахиад дусал залгах гээд судас нь олдохгүй хэдэн удаа ч хатгасан гэлээ. Охин сүүлдээ уйлах чимээ гаргах тэнхэлгүй болсон гэсэн.

Яачихсан юм болоо гээд ээж нь уйлаад л. Би Эх нялхсын үүдэнд хямраастай. Тэгээд 2 өдөр эрчимт эмчилгээ хийлгээд гайгүй болоод бид хоёрын ухаан санаа тэгшрээд ирсэн.

Би эргэж очихдоо санаандгүй ёоох аймаар юм болох дөхлөө шүү тээ ханиа.

Хөхний сүүгийн пилетик дээр тавиад халаагаад өгсөн тэрнээс арай болоогүй байлтай гээд хэлчихсэн чинь алуулсан.

Эмч сувилагчгүй бүгд хүрч ирээд толгой түрүүгүй загнаад "нэртэйгээр чи цай сүлээд чанаад уучихгүй яасан юм бэ? Аав нь хүүхдээ яг алах гэж байсан байна ш дээ. Орой түгжрээгүй байсан тулдаа түргэн хурдан ирж.

Шоконд ороод таталт өгсөн байсан ийм жоохон амьтан түгжрээтэй үед таарсан бол яанаа. Хальт халаагаад өгөхөд ийм болж байхад бүүр буцалгаагүй нь яамай. Хөхний сүүг хүчтэй галаар халаахаар уураг нь задраад хор болдог юм мэдэж ав" гэж билээ.

Тэгсэн надаас бусад бүх хүн мэддэг юм байна лээ.

Эмнэлгээс гарсан хойно ээж, эгч нар "хөөрхөн бондойчихсон байсан хүүхдийг турж эцээгээд нүднээс гаргачихсан" гээд намайг алчих гээд, би өөрийгөө алчихмаар ч юм шиг хэсэг явж билээ хөөрхий.

Тэгээд арга ядахдаа та нар надад хэлэхгүй яасан юм бэ? гэсэн.

Урд нь өчнөөн зүгээр өгөөд байсан чамайг хэн тэгнэ гэж санах билээ. Тэрнээс хойш нярай хүүхэдтэй хүн амьтан таарах болгондоо энийгээ тайлагнадаг болсон доо хөөрхий.

Юмыг яаж мэдэх вэ, энэ дунд мэдээгүй хүмүүс байвал мэдчихэд илүүдэхгүй гэж бодоод бичлээ.

Хэдхэн сартай байж аавын хайхрамжгүйгээс болж тэр айхтар хордлогыг тэсэж гараа одоо ингээд аавыгаа ингээд сууж байх боломжийг өгсөн охин маань энэ дээ.

Охины маань тэсч гарсан зүйл олон хүнд сургамж болог ээ ....

by Altanbaatar Naranbyamba

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)

Онцлох мэдээ