Түүний амьдрал бол жинхэнэ баатарлаг үйлс гэж болохоор!
10 настай энэхүү бяцхан охин хоёр дүүгээ асарч бөөцийлөх бүхий л үүрэг хариуцлагыг нуруун дээрээ үүрч яваа аж. Тэдний аав нь хэдэн жилийн өмнө таалал төгссөн бөгөөд харин хариуцлагагүй ээж нь үр хүүхдүүдээ хувь заяаны тавиланд нь даатгаж хаячихаад зугтчихсан гэнэ.

Ингээд амьдралын хамаг л хүнд хүчир зүйлс 10 настай охины нуруун дээр буусан байна. Тэрээр дүү нартаа хоол унд бэлтгэж, тэднийг сургуульд нь хүргэн, орой тарахад нь очиж авна.

Сяо Ин охин өөрийн хүүхэд насаа ийнхүү дүү нарынхаа төлөө золиослон амьдарч байна. Түүнд өөр сонголт ч байсангүй.

10 настай охин хоёр дүүгийн хамт Нантане жижиг тосгонд амьдардаг.

Насанд хүрэгсэд л ихэвчлэн хийж хүчрэхээр гэр орны бүхий л хүнд хүчир ажлыг бяцхан охин түүртэлгүй хийдэг аж.
Охины амьдралын бүхий л өдөр хоногууд хоёр дүүгийнхээ төлөө санаа тавихад зориулагдаж байгаа бөгөөд тэрээр үүндээ огтхон ч гуньж гутардаггүй гэнэ.

Авга ах нь хүүхдүүдийг үрчлэхийг санал болгосон боловч охин эсэргүүцэн, хоёр дүүдээ ээж нь ч, аав нь ч болж чадна гэдэгтээ бүгдийг итгүүлсэн аж.

Тэрээр дүү нарынхаа хичээл номонд туслан, тэдэнд шүдээ угааж арчлахаас авахуулаад бүхий л хэрэгцээт зүйлийг зааж сургадаг гэнэ.
Азаар, хүүхдүүд гудамжинд үлдсэнгүй. Тэд одоо авга ахынхаа байшинд амьдарч байна.

Сяо Ин-д хийх ёстой ажлын урт гэгч жагсаалт байх аж: ус зөөх, хоол бэлтгэх, угаалга хийх гэх мэт. Гэвч энэхүү ачаалал ихтэй төлөвлөлт охиныг хичээл номондоо сайн суралцахад огтхон ч саад болдоггүй нь гайхмаар.

Сургууль нь Сяогийн гэр бүлд зориулан тусламжийн хандив цуглуулжээ. Олон хүмүүс тэдэнд мөнгө болон нэн түрүүний шаардлагатай эд зүйлсийг хандивласан байна.

Бяцхан охин Сяогийн энэхүү баатарлаг үйлс хэзээ нэгэн цагт “шагнал хүртэх” нь дамжиггүй. Түүний дүү нарынхаа төлөө үйлдэж буй буян ирээдүйд өөрт нь эргэн ирэх биз ээ.
Д.Мигаа
Эх сурвалж: Breakingnews.mn
Бахархмаар охин юмаа. Бурхан ивээг.
uamar mundag uym be