Энэ тухай стилист Сергей Зверев мэдээлжээ.
София Ротаругийн нөхөр Анатолий Евдокименко 2002 онд таалал төгссөн бөгөөд тэр цагаас хойш София Ротару хэн нэгэн эрэгтэйн тухай ярианд өртөөгүй, энд тэндхийн арга хэмжээнүүд дээр ганцаараа явж харагддаг билээ.
Гэвч стилист Сергей Зверевийн өгүүлснээр, 70 настай алдартай дуучин эмэгтэй маань өөрийн гэсэн аз жаргалтайгаа учирсан бололтой.

Шүтэн бишрэгчдийн нэгэн уулзалт дээр бүсгүйчүүдийн тухай яриа өрнөн, Сергей хэнд зүрх сэтгэлээ нээж болох талаар түүнийг дэмжигчид санал бодлоо хэлж байлаа. Тэд Сергейд хандан янз бүрийн алдартай эмэгтэйчүүдийн нэрсийг санал болгож байв. Үүнд: Ирина Аллегрова, Азиза, София Ротару гэх мэт.
Гэтэл Сергей: “Ротару? Тэр эрх чөлөөтэй гэж үү? Тэр аль хэдийн нууцаар нөхөрт гарчихсан шүү дээ. Тэр ч үнэхээр гайхалтай эмэгтэй л дээ” хэмээн хэлсэн гэнэ. Түүнийг энэ тухай тодорхой ярихыг хүсэхэд тэрээр тодорхой тайлбар хийхээс татгалзсан аж.
София Ротару энэ мэдээлэлтэй холбогдуулан ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд харин түүний хүү Руслан РЕН-ТВ-ийн сэтгүүлчдэд хандан: “Түүний зүрх сэтгэлд талийгаач болсон хэдий ч зөвхөн эр нөхөр нь л байгаа. Насан туршид нь тэр байсаар байх болно, надад итгэ” гэжээ.


Дашрамд дурдахад, София Ротару дүүгийнхээ хамт Мальдивын арлууд дээр хоёр сая рубль зарлагадан тансаг амарч байгаа тухай өмнө нь мэдээлж байсан билээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250