Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүдийн орон нутагт ажиллах албан томилолт олон ястны өлгий нутаг, Баруун бүсийн тулгуур төв Ховд аймгаас эхэллээ.
Тус бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар ажиллаж байна. Ховд аймаг нь засаг захиргааны хувьд 17 сум, 91 багтай. Аймгийн хэмжээнд 100 га хадлан бэлчээрийн талбайд ноогдох хонин толгойд шилжүүлснээр 102 толгой мал оногддог. Нийт 15125 малчинтай, 7863 малчин өрхтэй, 11876 мал бүхий өрхтэй. Тус аймагт 2017 онд 1,242.0 мянган эх мал төллөж 1,206.5 мянган төл хүлээж авсан. Энэ онд 1.4 сая эх мал төллөхөөс одоогийн байдлаар 64900 эх мал төллөж төл бойжилт 97.9 хувьтай байна. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3446.6 мянган малтай. Үүнээс адуу 132.1 мянга, үхэр 200.5 мянга, тэмээ 25.7 мянга, хонь 1323.6 мянга, ямаа 1764.8 мянга, бодод шилжүүлснээр 812.3 мянган толгой мал тоологдсон юм.
ХХААХҮ-ийн сайд болоод дэд сайд нар Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газрын ажилтнуудтай уулзаж Малын генетик нөөцийн тухай хууль болон Малын эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа болон хуулийн олон нийтэд сурталчлах ажлын талаар санал солилцож хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлаа эрчимжүүлэх үүрэг өглөө.
Ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсгийн орон нутгийн томилолт Ховд аймгаас эхэлж Баян-Өлгий аймагт үргэлжлэх юм.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250