Гайхалтай сод ухаантан Стивен Хокинг таалал төгсөхийнхөө өмнөхөн хүн төрөлхтөнд зориулж чухал илгээлт үлдээсэн байна. Кембрижийн Их сургуулийн эрдэмтэд түүнийг таалал төгссөний дараахан суут ухаантны нууц илгээлтийг олонд толилуулсан аж.
Эйнштейнээс хойш хүн төрөлхтөнд ирсэн суут ухаантан хэмээн Стивен Хокингийг олон нийт дүгнэдэг юм. Тэрээр бүхий л бие организм нь бүрэн саажсан хэдий ч маш олон тооны ашигтай нээлтүүдийг хийж чадсан гайхамшигт эрдэмтэн билээ.
Стивен Хокинг сүүлчийн илгээлтдээ хүн төрөлхтөнд хандан, сансар огторгуйг судлах үйлсээ үргэлжлүүлэн, урд өмнө мэдэгдэж байгаагүй шинэ шинэ орон зайг нээхийг уриалсан байна. Манай нарны аймагт биднээс хамаагүй ухаалаг учраас нүдэнд өртдөггүй, дэлхийн бус амьдрал байгаа гэдэгт физикч эрдэмтэн итгэлтэй байсан аж.
Иймээс Хокинг хүн төрөлхтөнд хандаж, түүний амьд ахуйдаа хариулт олж чадаагүй олон асуултуудад гарц хайхыг уриалсан бөгөөд амьдралын хүнд хэцүү бэрхшээлүүдтэй тэмцэх хүч, тэвчээрийг хүмүүст хүссэн байна.
Дашрамд өгүүлэхэд, Стивен Хокинг хүнд өвчний улмаас энэ сарын 14-нд таалал төгссөн билээ. Тэрээр бүр залуудаа, оюутан байхдаа эдгэршгүй хүнд өвчин туссан хэдий ч эр зоригтойгоор олон он жилүүдийг туулан, 76 насандаа хорвоог орхисон юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250