...
...

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Шүүхийн Ерөнхий Зөвлөлд хариу илгээжээ

Өнгөрөгч долоо хоногийн даваа гаригт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар С1 телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо шүүгч нарыг авлига авдаг талаар мөнгөн дүн бүхий жишээ дурдан, нийгэмд хэсэгтээ шуугиан үүсгэсэн билээ. 

Түүний энэхүү яриатай холбогдуулан Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс түүнд албан шаардлага хүргүүлсэн юм.

Уг албан шаардлагад УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг авлига авч хөрөнгөжсөн шүүгч нарын нэрсийг зарлаж, өөрт байгаа баримтаа хууль, хяналтынханд гаргаж өгөн шалгуулахыг шаардсан бөгөөд хэрэв өөрийн ярьж, хэлсэн зүйлээ нотолж чадахгүй бол уучлалт гуйхыг хүссэн юм.

Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн  албан шаардлагад хариу илгээжээ.

Тэрээр С1 телевизэд өгсөн ярилцлага нь ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй учраас хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй хэмээн үзсэн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (8)
  • Маш их дэмжиж бна. Амжилт

  • Нямбаатарт талархаж, сайшаан дэмжиж байна. Гагцхүү түүний гаргаж өгсөн баримтыг хэрэгсэхгүй болгох, устгах нь шүүх прокурорын чаддаг зүйл учир үүнээс сэргийлэх хэрэгтэй. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтөй гэдэг. Шүүхийнхэн, МАН гэсэн бүлэг энэ сайхан залууг хоролчих вий дээ.

  • эхэлсэн бол дуустал

  • Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэж энэ сайн мууг ялгах ямар нэгэн дэнс гэж заавал байдаг.Үнэн үйлийн төлөө явж байгаа бол заавал ялдаг жамтай амжилт хүсэе

  • зөв гэж бодож байна.шүүгч нар улсаас их хэмжээний цалин аваад дээр нь хэрэг хүчингүй болгох гэж хахууль авдаг нь нууц биш ард түмэн мэдэж байна.үүнийгээ боль гэж хэлсэн юу нь буруу байна.их зантай ярвайсан монголд бид чадна гэсэн хандлагаар ард түмнээ дээрхлэдэг шүүгч мөрдөн байцаагч олон шүү дэ.харин мөнгөтэй гэж мэдвэл харин албан тушаалаа ашиглаж эхэлдэг н нууц биш.их хурлын гишүүнд үнэхээр асуудлыг хөндөж гаргасанд ядуу ард түмнийхээ төлөө баярлаж бахархаж байна.ард түмэн шүүгч нараас илүү танд итгэнэ шүү ажилын амжилт та залуу хүн энэ чигээрээ явбал ард түмэн дэмжинэ.

  • shine zaluu avilgaad urtuugui bh magadlaltai tuushtai temtseerei mash ih huleej demjij baina

  • Зөв шүү дээ үнэнийг хэллээ гээд хэнээс уучлалт гуйх юм бэ?.Нямбаатарыг дэмжинэ ээ..

Онцлох мэдээ