...
...

Энэ жил Дархан-Уул аймагт 1600 гаруй сурагч ЕБС-ийг төгсөнө

Удахгүй орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Энэ жил Дархан-Уул аймгийн хэмжээнд 1600 гаруй сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа юм. Иймд улс орны ирээдүй хойч болсон төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх, эх хэлний боловсролыг дээшлүүлэх, алдаагүй зөв ярьж бичдэг, хүсч буй утга санаагаа бүрэн дүүрэн, цэгцтэй илэрхийлдэг боловсролтой хүн болгон төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан,  Дархан-Уул аймгийн ХААИС-ын багш, доктор Ц.Буянхишигтэй хамтран "Монгол хэл бичгийн шалгалтын сорил" номыг хэвлүүлж, ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад гардуулан өглөө. Энэ үеэр хүүхдүүд Б.Жавхлан гишүүнийг хүүхэд залуусын боловсрол болон спортын хөгжилд түлхүү анхаарч ажилладагт баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн “Болд сан”-гаас санаачлан жил бүр зохион байгуулдаг англи хэл, математикийн олимпиадын бүртгэл удахгүй эхлэх ажээ.

Эх сурвалж: www.breakingnews.mn

Д.Уянга-Ундрал

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ