...
...

С.Баярцогт болон Рио-Тинто компанийн хоорондох авлигын хэргийн тухай гадаадын хэвлэлд

Дэлхийд хэмжээгээрээ гуравт бичигддэг уул уурхай олборлолтын Rio Tinto компани Монгол дахь алт-зэсийн орд газрынхаа 700 сая долларын татвар төлөөгүй хэрэгт буруутгагдаж байна.

CA-NEWS (MNG) – Монголын Сангийн сайд асан Сангажавын Баярцогттой холбоотой явагдаж буй мөрдлөг шалгалтын хүрээнд швейцарийн банкууд дахь 1,85 сая долларыг хураахыг Швейцарийн Дээд шүүх дэмжжээ. С.Баярцогт нь австрали-британийн уул уурхайн Rio Tinto корпорацийн маргаантай байсан төслийг урагшлуулахад “замыг нь цэвэрлэж” тусалсан тухай Reuters мэдээлсэн байна.

Сангажавын Баярцогт 2008-2013 онд Монголын Сангийн сайдаар ажиллаж байсан.

Швейцарийн ерөнхий прокурорын газар (The Swiss Office of the Attorney General - OAG) мөн эрүүгийн хэрэг мөрдөн шалгах явцад хураагдсан дансуудын нэгээр дамжин 10 сая доллар Монголын экс Сангийн сайд руу шилжсэн болохыг баталсан байна.

Монголын Авлигатай тэмцэх газар 2009 онд С.Баярцогт Rio Tinto концернтэй гарын үсэг зуралцсан хөрөнгө оруулалтын баримт бичгийг судалж байгаа аж.

Reuters агентлагийн мэдээлснээр, Швейцарийн Дээд шүүхийн тогтоолд хувь хүн болон компанийн нэр дурдагдаагүй бөгөөд харин шүүхийн баримт бичгүүд дээр Монголын экс-сайд болон Rio Tinto компани мөрдөн шалгаж буй хэргийн оролцогчид болохыг нарийвчлан дурджээ.

Шүүхийн баримт бичгүүд Rio Tinto-гийн уурхайнуудыг хамарч байгаа бөгөөд тэднийг өргөжүүлэхэд одоогоор 5,3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаа тухай тэнд тэмдэглэсэн байна.

Сайд асантай холбоотой нэлээн хэдэн хэргийг мөрдөн шалгаж буйгаа Монголын АТГ-ын төлөөлөгч Reuters агентлагт мэдээлсэн хэдий ч тодорхой зүйл цохон дурдаагүй байна. “С.Баярцогт Сангийн сайд байхдаа Монгол улсад ашиггүй гэрээнд гарын үсэг зурсан байж болох шинжүүд илэрч байна” хэмээн Швейцарийн засгийн газрын тогтоолд дурджээ.

Дашрамд дурдахад, 2008 онд Монголын Сангийн сайд асан Сангажавын Баярцогт Швейцарид BVI фирмд Legend Plus Capital Ltd гэх банкны данс бүртгүүлж байжээ.  

Энэ байгууллага С.Баярцогтыг засгийн газарт ажиллаж байсан 2008-2012 онд үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд уг фирм бизнесийн хамтрагч найз нөхдийнх нь мөнгөн дээр тулгуурлаж байсан тухай экс сайд хожим нь сэтгүүлчдэд ярьж байсан билээ. Тэрээр үүнийгээ өөрийн “алдаа” байсан гэж хүлээн зөвшөөрөөд, Сангийн сайдаас огцрох өргөдлөө өгч байсан юм.

Жич: Turquoise Hill – Канадын “Тёркиз Хил Ресорс” компани бол Rio Tinto-гийн охин компани бөгөөд Монголын Оюутолгой ордын хувьцааны 66%-ийг эзэмшдэг.

Rio Tinto Group – Дэлхийд хэмжээгээрээ гуравт ордог, үндэстэн дамнасан уул уурхайн компани. Rio Tinto Limited, Rio Tinto plc. гэсэн хоёр компаниас бүрддэг. Уг компани Монголын Оюутолгой зэсийн орд газар болон Узбекистан, Казахстанд геологийн ажлууд явуулж байна.

Оюутолгой бол зэсийн томоохон орд газрууд дотор дэлхийд гуравт, алтны нөөцөөрөө зургаад ордог. Боловсруулалт нь нээлттэй /карьер/, газар доор /уурхай/ хэлбэрээр явагдаж байна. 2001 онд нээгдсэн энэхүү орд газар Монголын нийслэл Улаанбаатар хотоос 550 км зайтай, Говьд оршдог.

Turquoise Hill Resources (өмнө нь Ivanhoe Mines) болон Rio Tinto компаниуд 2009 онд Монголын засгийн газартай хэлцэл хийн, удаан хугацаанд хамтран ажиллах, хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурсан юм.

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

https://ca-news.org/news:1437912

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (19)
  • bi zarim hvmvvsig mon zarim zvilig bodood ih gaihah yum ene bayrtsogt gedeg hvneer tug tahij mongolin uls toroos zailuulah gej ingej ih ulairch baigaag harahaar ene hvn argagvi mundag uls torch yum shig bna yagaad gewel odooni eronhi said hvrelsvh heden jilin omno hentei ch bilee 14terbumin hererten bolood l bsan enhbold bayr batboldtonguud erdene guaitanguud er ni odoo tor udirdaj bgaa bvhen chini bidni tatwart ogson mongo bolon gadni zeelees mash iheeer nil hulgai hj bayjaad mon l nogooh offshor geech yumandaa busdin nereer nuuchihsan bgaa geed l yrigdaad l ilreed l bna tednig bol yrihgvi yumaa tegeheer ene sulbagar nohdin hajuud bayrtsogt mundag uls torch yum bna yaj ter hvntei taniltsah we mongolchuud biy biynee hemelseer bgaad hogjihoo ongorloodoo yanam be

  • jinxene jyjigcninin gar hsdee mongoliin ard tymniig teryyxen xoorond xuurna gej bodsiim bxdaa zygeer l ter xiatadruugaa ua tsollogond uabuul xiatadiin hsyyx hsyyx estoi xiatad irgenee ene xvn mongol xvn bihss byxel byten tusgaar ulsiig ulandaa gihsgej bna delxiin xaraal xyrne ene xvnd

  • Shunal samuural setgeliin buzar shingsen hvn bj vvrd munkh vr udmaaraa mgl iin ard tvmend haraagdj amidrah ni de

  • ХЯТАДЫН МОНГОЛ УЛСХЯТАДЫН МОНГОЛ УЛСХЯТАДЫН МОНГОЛ УЛСХЯТАДЫН МОНГОЛ УЛСХЯТАДЫН МОНГОЛ УЛСХЯТАДЫН МОНГОЛ УЛСХЯТАДЫН МОНГОЛ УЛСХЯТАДЫН МОНГОЛ УЛСХЯТАДЫН МОНГОЛ УЛСХЯТАДЫН МОНГОЛ УЛС

  • Mongolia China gej bukhel buten tusgaar ulsiig doromjilsniihoo tuluu hariutslag huleeh eostoi?????

  • энэ хүн монгол хүн биш хятадын иргэн гэдгээ бичиг баримтандаа тусгасан Монгол хүн юм бол арай ч ингэхгүй байсан байх Бүх өмчийг нь хурааж яаралтай хорих хэрэгтэй Энэ гэрээнд оролцсон бүх хүнийг шалгах нь зөв байх

  • хахууль авсан нь тогтоогдох юм энэ гэрээг хүчингүй болгох хэрэгтэй Ганц баярцогт биш үүний цаана хичнээн олигархи нуугдаж байгааг хэн мэдлээ Энэ хэргийг шалгаж байгаа хүмүүсийг ажлаа хийх бололцоогоор нь хангаж хамгаалах нь чухал байх Төрд шургалсан энэ мэт шуналтангуудаас болоод монголын 3 сая хүн ядуу зүдүү амьдарч байгаа нь нууц биш Засаг төр гэж байдаг юм бол дээр дооргүй иддэг уудаг асуудлаа цэглэх хэрэгтэй Ганц уурхай ч биш бүх салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарын арын хаалга иддэг уудаг асуудлийг шалгаж зөв голтрогт нь оруулах цаг болсон

  • Хаягаа бүртгүүлснийг нь хар даа. Хятад,Монголын улаанбаатар хот гэж орчуулагдах уу аан.

  • Монголчууд өмчөө салгаад авч дөнгөх байлгүй!

  • Авлигачид, төсвийн мөнгө идэгчид бүгд эх орноосоо урвагчид мөнөөсөө мөн. Гэр бүлийнхэн нь, төрүүлж өсгөсөн ижий аав нь яасан их ичиж байгаа бол...

  • Ene buh alt zes zugeer garaad jbjihdag. Bolobson luivar gej eniig helnee. Ene gereeg zuzal. Bayrzagt ,Bayr nart yliig n unsh. Hatuu bai. Ymar ch bsn ydarsan ardaa l ih hatuu ym bn lee. Boon tatvaraar daraad.

  • С.Баярцогт болон түүний хамсаатан болох С.Эрдэнэ , С.Баяр болон бусад хамсаатангуудыг илрүүлж хуулийн дээд хэмжээ оногдуулах нь зөв . Зөвхөн өөрийнх нь эд хөрөнгө гэлтгүй үр хүүхэд ,авгай , ах , дүү нарын хөрөнгийг хурааж улсийнх болговол таарна . Улсаа худалдсан новш .

  • Эх орноосоо урвагчыг цаазлах амарханч хохиролыг барагдуулах хэцүү учираас эхлээд хамаарал бүхий хүмүүсийг (салсан эхнэр хүүхэд) нь оруулаад бүх хөрөнгий нь улсын орлого болгох хэрэгтэй. Энэ бол хүний мууг үзэж байгаа үйлдэл биш бидэнд өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн Их засаг хуулийн заалт.

  • ene nobshiin hulgaichaa barij duujleed buh horongiin huraagaachee bur ger buleer n duujilsen ch bagdnaa muu hujaagiin shees mongoloor toglood duusgatsan bna shdee ATG ajlaa shuurhai hiij suraachee shalgaal bna shalgaj bna l geh uym yug n shalgadgiim muu lalriin hulgaichuudiig shuud l buudchaach mon Saihanbileg nobshiig ch gesen duujil abgain alt erdnesiin delguur neetsen uneheer tasarchihjee luibarchid

  • Баярцогт Баяр тэргүүнтэй луйварчдын хөрөнгийг хурааж яаралтай барьж хорьж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаач одоо бүх юм баримттай байхад юу хүлээгээд байна хуулийн байгууллагаа өөрсдийн чинь но илрэх гээд байгаа бол дараагийн хүндээ хийх боломжийг олгооч орон хутагт гардаг ганц нэг малын хэргээ орхиод бүх хүчээ татаад луйварчдаа шалгаач дараагийн дугаарт шүүхийн тогтолцоог өөрчилж ард түмнээс соггодог хугацаатай болгох

  • энэ нийтлэл дор байгаа "https://ca-news.org/news:1437912" гэсэн хаяг ру дарахаар орос хэл дээр "В Швейцарии расследуют коррупционную связь экс-министра финансов Монголии и горнодобывающей компании Rio Tinto" гэсэн нийтлэл байна дотор нь орохоор "https://www.reuters.com/article/us-swiss-rio-tinto-plc-mongolia/swiss-seize-bank-accounts-amid-probe-linked-to-rio-tinto-mongolia-mine-idUSKBN1GV1AG" гэсэн хаягаар англи хэлээр нийтлэл байна юу гэж бичсэнийг ойлгохгүй байна

  • Эх орноосоон урвагчидад оноох ял сонсгох хэрэгтэй бух херенгийг нь хурааж монголд учруулсан хохиролыг барагдуулах хэрэгтэй

  • УРВАГЧДАД ЦААЗЫН ЯЛ ОНОО !!! ТӨР ЗАСАГ ЯЛ ӨГЧ ЦЭЭРЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ АРД ТҮМЭН ЧАДНА ...

Онцлох мэдээ