Өмнөговь аймгийн Номгон сум газар зүйн байрлалын хувьд Монгол Алтайн нурууны үзүүр үзэсгэлэнт уул нуруудтай, өргөн уудам тал хөндий, говь цөл, цав толгод элбэгтэй. Монгол Алтайн уулархаг мужид багтах Буур, Номгон, Булган, Цохио, Халзан, Далангийн нуруу, Хачиг Хөрх, Гурван гэдрэгийн нуруу зэрэг өндөрлөг уулстай.
Сумын уулархаг болон цөлийн бүсэд дархан цаазат аргаль, янгир, хулан, хар сүүлт, цагаан зээр болон ирвэс, шилүүс, чоно, үнэг хярс мануул, хадны суусар зэрэг олон төрлийн ан амьтантай юм байна.
Тус сумын малчин Л.Энх-Амгалангийнх Хармагтай багийн Хар дэл гэдэг газар нутагладаг аж. Тэрээр 8 жилийн өмнө ишигтэй янгир анх усалж эхэлсэн бөгөөд одоогоор 80 гаруй янгир ямааг малаа хариулахын хажуугаар ус хужираар хангаж, яг л хотны мал шигээ асарч тойлдог болжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Жилдээ 1-ийг унагадаг байх даа
Геннисийн номонд орох ажил байна. Ан амьтнаа хамгаалахын үлгэр жишээ болох юм. Сайн сайхныг хүсье
SAikhan mongol
Монгол ухаан гэж энэ дээ
Eh oronch hun gj iim huniig helne dee .balga binzeneeree ochij us tataj ugdug bh ni dee.
Mundag malchin baina.ajil amidrald n az jargal ervvl enhiig hvsen erooy