Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд 2018оны 3-р сарын 6-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэд, хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын үеэр тус сумын 1-р багийн иргэн Б.Энх-Амараас ирүүлсэн гэр хүссэн хүсэлтийг хүлээн авч “Говийн хүү сан”-аас уг асуудлыг шийдвэрлэж өгөхөө амласан. Энэхүү амлалтынхаа дагуу энэ сарын 19-ны өдөр Даланзадгад сумын иргэн Б.Энх-Амарт иж бүрэн 5 ханатай гэрийг гардуулан өгч аз жаргал, эрүүл энхийг хүслээ. Б.Энх-Амарын хувьд харааны 100 хувийн алдагдалтай, өрх толгойлсон эмэгтэй бөгөөд төрсөн хүүгийнхээ хамтаар гэр түрээслэн амьдарч байсан ажээ.
Эх сурвалж: www.breakingnews.mn
Д.Уянга-Ундрал
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Гэр авч огсон юм бол шал аваад огоход яасийн . хуйтэн чулуун дээр гэр барьсан болоод огч байх юм. огсон сэтгэл чинь дутуул байна. Ч и ээж аавдаа бетонон шалан дээр гэр барьж огч харагдаач . хуурамч сэтгэл гаргажээ хоорхий.