ОХУ-ын Олон нийтийн танхимын гишүүн, улстөр судлаач, Ерөнхийлөгч Владимир Путины итгэлт хүн Сергей Марков социализмын үед хэрхэн бэлгийн дарамтад өртсөн тухайгаа ярьсан байна. Тухайн үеийн ЗХУКН-ын нэгэн түшмэл түүнийг дарамталсан аж.
Сергей Марков The Daily Beast-д ярилцлага өгөхдөө энэ талаар дурджээ. Тэрээр цэргээс халагдаж ирээд, Их сургуулийн философийн факультетад оюутан болоод удаагүй байж.
Коммунист намын өндөр албан тушаалын нэгэн эрхэм Марковт Польшийн коммунизмын эсрэг үйлдвэрчний эвлэлүүдийн “Эв нэгдэл” бүлгэмийн нууц баримтуудыг үзүүлэх санал тавин түүнийг зусландаа урьсан гэнэ. Тухайн үед Марков улстөрийг ихэд сонирхож байсан тул дуртай нь аргагүй зөвшөөрчээ.

Гэвч нууц материалууд үзүүлэн, түүхийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн оронд Марковыг нөгөө эрхэм “ор дэр рүүгээ чангааж оруулахыг” хүссэн байна.
“Би бэлгийн дарамтын хохирогчдыг маш сайн ойлгож байна. Би ч мөн тэдний адил хэзээ нэгэн цагт маш их цочролд орж, аймшигт байдлыг мэдэрч байсан билээ. Тэр шөнө би өрөөгөө тас түгжээд, цочролд орж айснаасаа болоод бүхэл шөнөжингөө унтаж чадаагүй юм” хэмээн Марков өгүүлсэн аж.
Түүний тэмдэглэснээр, албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэдэг түшмэдүүд Баруунаас илүүтэйгээр Орост их байсан гэжээ.
Дашрамд дурдахад, депутатын ёс зүйн асуудлаарх комиссын хуралдаан энэ сарын 21-нд болж, парламентын нэгэн гишүүнийг бэлгийн дарамттай холбоотойгоор буруутгаад байсан сэтгүүлч Дарья Жук, Фарида Рустамова нарын мэдэгдлийг авч хэлэлцсэн юм. Ингээд комиссын гишүүд тухайн депутатын зүгээс “ёсзүйн хэм хэмжээг” зөрчөөгүй байна гэх дүгнэлт гаргасан байна.
Үүний хариуд РБК холдинг мэдэгдэл хийн, комиссын дүгнэлттэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж, Төрийн Думд ажиллаж буй бүх сэтгүүлчдийг эргүүлэн татах уриалга гаргажээ. Энэхүү бойкот арга хэмжээнд Оросын 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдээд байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
орос гомогоор баян орон ш дээ нууц байдаг болохоос... коммунизмын үед Цэдэнбал Брежнев 2 шиг үнсэлцдэг моод орост их тархсан байсан даа
Хулгайчийг бариарай гэж хулгайч хамгийн түрүүнд орилдог. Хомосексуализмыг хүчтэй эсэргүүцдэг Орос орон маань өөрөө цэнхрүүдийн өлгий нутаг байжээ. Манайхан ч гэсэн оросын хуулбар юм чинь бас хоосонгүй байхаа. Төрд удсан гарууд нэлээд явдалтай болдог дуулдсан. Коммунистуудын ил цагаан үнсэлцдэг байдал үнэхээр том юмны сэжүүр ажээ.