...
...

59 настай Шэрон Стоун интернетэд шуугиулав

Холливудын алдарт жүжигчин Шэрон Стоун италийн Vanity Fair сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын нүүрэн дээр “заларчээ”. Тэрээр бараг 60 насыг шүргэж яваа  хэдий ч “гандан буурахгүй”, үнэхээр секси зураг авахуулсан байна.

Түүнийг “Төрөлх инстинкт” кинонд тоглож байсан үеэсээ дутахааргүй цоглог, сэтгэл татам байгаа талаар сэтгүүлчид тэмдэглэжээ. Кино од эмэгтэй хар торон дотуур хувцас өмсөн, мөрөн дээрээ үслэг шуб тохсон аж. Хөлдөө өндөр өсгийтэй торон туфли өмсчээ.

Жүжигчин бүсгүй эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэдэг бөгөөд архи, тамхи огт хэрэглэдэггүй нь түүнийг наснаас нь хамаагүй овор багатай, өнгөлөг золбоолог харагдуулдаг бололтой.

Шэрон Стоун: “Би хүн бүхнээс илүүтэй харагдахыг хичээдэггүй. Секси байна гэдэг ер нь үнэн чанартаа юу юм бэ? Энэ бол зөвхөн том хөх биш. Харин хажуу дэргэдэх хэн нэгнээ хайрлахын тулд өөрийгөө хайрлаж, бас хөгжилтэй, дэврүүн хүслээр амьдарч чадвал энэ бол жинхэнэ секси байдал” гэжээ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ