...
...

Хуриман дээр хордсон хүмүүсийн тоо 89 хүрчээ

Киргизийн нийслэл Бишкек хотноо хүмүүс олноороо хордсон хэрэг гарсан байна. Ресторанд болсон хуримын ёслол дээр 89 хүн хордож, эмнэлэгт хандсан гэнэ. Тэдний 53-ыг нь Халдвартын эмнэлэгт шилжүүлэн, 38 хүн амбулаториор курс эмчилгээ хийлгэж байгаа аж.

Хуримын ажиллагаанд нийт 190 хүн оролцож байсан бөгөөд 89 нь ийнхүү хордсон тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Хордсон хүмүүс дунд 11 хүүхэд багтжээ.

Эрүүл ахуй, халдвар судлалын төвийн мэргэжилтнүүд олноор хордсон хэргийн учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд хуримын ёслол хийгдсэн рестораны хоол хүнснээс дээж авч, лабораторийн шинжилгээ хийж байгаа аж. Шинжилгээний хариу гурав хоногийн дараа гарах бөгөөд тэр хүртэл уг рестораны үйл ажиллагааг түр хаасан байна.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ