...
...

Хамгийн өндөр хөвгүүн сагсчин болжээ

Британийн өсвөр насны хүү Брэндон Маршалл Суффолк гүнлэгийн Бери-Сент-Эдмундс хотод амьдардаг бөгөөд 16 нас хүрэх үедээ 224 см өндөртэй болжээ. Түүнийг цаашид ч өсөх тухай эмч нар өгүүлсэн байна.

Брэндон 9 нас хүрснээсээ хойш илт хурдацтай өсөх болсон гэнэ. Ингээд 13 настай байхдаа 183 см өндөр болжээ.

Тэрээр өнгөрөх жил 211 см өндөр байхдаа Сагсан бөмбөгийн үндэсний лигийн багт  тоглож эхэлсэн бөгөөд дараахан нь түүнийг Уэльсийн Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт тоглогчоор авсан байна.

Брэндон хүүгийн энэхүү стандарт бус өсөлт түүнд олон давуу талыг олгодог хэдий ч бас таагүй асуудлууд ч үүсдэг аж. Ялангуяа өөртөө таарах хувцас хунар олоход ихээхэн түвэгтэй гэнэ. Гутал гэхэд л, европ стандартаар 52 размер таардаг учраас тэр бүр олддоггүй аж.

Мөн тэрээр нийтэч бус бүрэг ичимхий зантай учраас хүмүүс түүнийг хэт анхаараад ирэнгүүт эвгүй байдалд орж сандардаг бололтой.

Гиннесийн дээд амжилтын номонд орсноор, дэлхийн өсвөр насны хамгийн өндөр хүүхдээр АНУ-ын Брок Браун 234 см-ээр орж байсан бөгөөд тэрээр насанд хүрснийхээ дараа дэлхийн хамгийн өндөр хүн болох 251 см өндөртэй эрд “титмээ” алдсан аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • ГАЙХАЛТАЙ. ГЭХДЭЭ ХАМГЫН ОНЦГҮЙ СПОРТ БОЛ САГСАН БӨМБӨГ.ӨНДӨР ХҮМҮҮСТ ШИД НЬ ТААРСАН БАЙХАД НАМХАН ХҮМҮҮСТ ШИТ НЬ ӨНДӨРДДӨГ.ӨНДӨР ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН ШИТ ХИЙХ МӨН НАМХАН ХҮМҮҮСИЙГ ХООРОНД НЬ ТОГЛУУЛДАГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ТЭМЭЭ ЯМАА - ЯЛГААТАЙ БИЗ ДЭЭ.

Онцлох мэдээ