...
...

Илон Маск Tesla-гийн “дампуурлын” тухай зарлажээ

Tesla корпорацийг үүсгэн байгуулагч Илон Маск компани нь “дампуурсан” тухай зарласан байна. 4-р сарын 1-ний өдөрт зориулсан энэхүү тоглоом тохуутай мэдэгдлээ тэрээр өөрийн твиттер хуудсанд нийтэлжээ.

“Мөнгө олохоор хичээнгүй зүтгэж, ялангуяа пасхалийн өндөг худалдах оролдлого хийсэн хэдий ч Tesla бүрэн дампуурчихлаа гэдгийг гунигтайгаар мэдээлж байна. Та нарын төсөөлж ч чадахгүй тийм дампууралд хүрчихлээ” хэмээн Маск бичсэн аж.

Мөн тэрээр АНУ-д дампуурлын тухай хэд хэдэн зүйл заалтууд байдаг бөгөөд Tesla “тэдгээрийг бүгдийг нь хангасан” гэж тэмдэглэжээ.

“Илон Tesla Model 3-ын дэргэд ухаангүй хэвтэж олдсон бөгөөд урссан нулимсных нь хатсан ул мөр одоо ч түүний хацар дээр байсаар” хэмээн Маск нэмэн “өгүүлжээ”.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ