...
...

Эрдоган Путинээс хүүхэн “зээлжээ”

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр өдрийн албан айлчлал хийхээр өчигдөр Анкарад хүрэлцэн очсон билээ.  Туркийн ерөнхийлөгчийн ордны дэргэд түүнийг тус улсын төрийн тэргүүн Режэп Тайип Эрдоган хүндэт харуулын хамт угтан авсан байна.

Харин дурсгалын зураг татуулах үед нэгэн хөгжилтэй явдал тохиолджээ.

Айлчлалд оролцож буй талууд дурсгалын зураг авахуулахаар зогсоцгоох үед Эрдоган байдлыг ажиглатал өөрийнх нь талд дан эрчүүд, харин Путины талд гурван ч бүсгүй зогсож байхыг анзаарсан аж.

Үүнийг мэдсэн Туркийн Ерөнхийлөгч уг дурсгалын зураг дээрх хүйсийн харьцааг тэнцвэржүүлэхийн тулд бүсгүйчүүдийн нэгийг өөрийнхөө дэргэд зогсохыг хүссэн гэнэ. Ингээд нэг бүсгүй Эрдоганы баруун гар талд зогссоноор зураг авалт сэтгэл хангалуун өндөрлөсөн бололтой.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийг нэгтгэх зэрэг олон төрлийн зээл олгодог. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).

  • ухаантай золиг

  • Oros Turk 2 sain tunshilne gedeg chini delhiig ailganaa gesen ud sain hereg.

Онцлох мэдээ