1955 онд Нью-Йорк – Майами чиглэлд нислэг гүйцэтгэж явсан онгоц агаарын орон зайд ууссан мэт сураггүй алга болжээ. Эхний 10-аад жил түүнийг эрж хайсан боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй.
Харин 1992 онд нөгөө гайхал DC-4 хөлөг Каракас хотноо газардсан байна!
Тухайн үед ажиллаж байсан диспетчерүүдийн өгүүлснээр, радарын дэлгэц дээр дүрслэгдэхгүй байсан нэгэн багавтар онгоц гэнэт тэдний нүдэнд харагдахад ямар нэгэн таагүй зүйл мэдрэгдэх шиг болсон гэжээ.

Газраас илгээсэн асуултад уг онгоцны нисгэгч “Бид хаана байна вэ?” хэмээн хариулсан гэнэ. Ингээд газардангуутаа нисгэгч нь тухайн он сар өдөр болон байршлаа мэдсэний дараа ихэд гайхсан аж.
Нисгэгч аюулгүйн албаныхныг онгоц руу ойртож ирэхийг хориглоод, цонхоороо ямар нэгэн хуудас цаас шидсэнээ буцаад нисчихжээ. Тэр цаас нь 1955 оны хуанли байсан аж. Онгоцны цонхоор зорчигчдын айсан царай харагдаж байсан гэнэ.

Энэхүү үйл явдлыг бичлэгт үлдээсэн бөгөөд түүнд Венесуэлийн иргэний агаарын тээврийн сайд асан Рамон Эстовар хүртэл оролцсон аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Bodit tuuh yum bn. Googlees unshaad uzeerei
Энэ олон он жилүүдийг агаарт байсан гэж үү!
ККККК ЦУУРХАЛАА ГЭЖ
Hudlaa iim yumand hen itgeheb
ЯДАЖ БАЙХАД ОНЬСОГО ШИГ, 3 ӨӨР ОНГОЦНЫ ЗУРАГНААС АЛЬ НЬ 55 ОНЫ ОНГОЦ ЮМ БОЛ ДОО? БИЧЛЭГ ДЭЭР НЬ ГАДААД ХЭЛЭЭР НЭГ НӨХӨР ЯРИАД БАЙХ ЮМ, ЮУ Ч ОЙЛГОХ АРГА АЛГА
Үнэмшихэд хэцүү л юм, гэвч тэр бичлэг яриаг ил болгох хэрэгтэй юм бнда