...
...

Хоёр бүсгүйтэй хамт амьдардаг эр “нууцаа” хуваалцжээ

Крейг Шейпс (Craig Shapes) хэмээх британи эр хоёр бүсгүйтэй хамт нэг байранд амьдардаг бөгөөд тэрээр өөрийн бүхий л ажиглалтуудаа твиттер хуудсандаа бичсэн байна.

Залуу эр 2017 оноос өөрийн хайртай бүсгүйн хамгийн сайн найзтай хамт амьдрах болсон гэнэ. Тэрээр эсрэг хүйстнийхээ талаар ийм их шинэ мэдээлэлтэй болох юм гэж тухайн үед огт төсөөлөөгүй байжээ.

“Миний харсан зарим нэгэн энгийн гэмээр зүйлс нүдийг маань нээсэн гэхэд хилсдэхгүй” хэмээн Шейпс өгүүлээд, өнгөрсөн онд түүнийг гайхашруулж байсан ажиглалтуудаа тоочсон байна.

Бүсгүйчүүд өөрийн хувийн нууц, аюулгүй байдлаа үл хайхран гар утсан дээрх бүхий л мэдээллээ нэг нэгэндээ үзүүлдэг гэж тэр боддоггүй байсан гэнэ. Мөн эмэгтэйчүүд бие засах өрөөнд маш боловсноор өөрийгөө илэрхийлж ордог тухай түгээмэл ойлголтыг няцаасан байна.  “Би хүндрэхээр явлаа шүү” гэдэг хэллэг манай гэрт түгээмэл сонсогддог гэж Шейпс  хөгжилтэй өгүүлжээ.

Гэрийнх нь хаа сайгүй хөглөрч байдаг үсний хавчаарууд залуу эрд хамгийн таалагддаггүй зүйл нь гэнэ. Мөн үдэшлэгт явахын тулд эмэгтэйчүүд зөвхөн “усанд орж, хувцсаа өмсөөд гарах” хангалтгүй байдгийг залуу эр ханатлаа мэдэрсэн байна.

Бас нэг чухал ажиглалт нь эмэгтэй хүний анхаарал хандуулах чадвар аж. Түүнтэй хамт амьдардаг бүсгүйчүүд дурын хүссэн мэдээллээ хормын дотор олж чаддаг гэнэ. “Би хэн нэгний нэрийг дурсах төдийд л таван минутын дараа гэхэд л түүний нохойны нэр, өмсдөг гутлын хэмжээ, эрүүл мэндийн даатгалын дугаарыг нь шууд олох жишээний” хэмээн Шейпс ярьжээ. Түүнээс гадна, гоё тансаг үнэр бүхий асар олон лаа болон зайлшгүй гэрийн нөмрөг өмсөх зэрэг нь түүний бахдалыг төрүүлдэг гэжээ.

Дээр тоочсон элдэв дутагдлыг харгалзалгүйгээр, тэдэнтэй хамт амьдрахад хөгжилтэй байдаг тухай залуу эр өгүүлээд, “Чи бүсгүйчүүдтэй хамт амьдарч үзээгүй байхдаа тэдний чин сэтгэлийн үнэнч байдлыг мэдэрч чадахгүй. Манай гэр өдөр бүр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байдаг. Би тэдэнд хайртай” хэмээн Шейпс ажиглалтаа төгсгөсөн аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Сайн уу, Та нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлдүүлэгч компани хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, орон сууцны зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийг нэгтгэх зэрэг олон төрлийн зээл олгодог. Банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэх буюу моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйлийн нэг болгохын тулд энд байгаа шигээ цаашид ч харагдахгүй байгаарай. Бид зээлийн эргэн төлөлтийг 2% -иар өсгөж 5000-аас 50,000,000 хүртэлх зээлийг санал болгодог. Өнөөдөр бидэнтэй имэйлээр холбогдож, санхүүгийн асуудлууд, өнгөрсөн зүйлээ хийхэд баяртай байх болно, Кредит шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай байх болно. И-мэйл явуулна уу: (albakerloanfirm@gmail.com).

Онцлох мэдээ