Хонконгоос Куала-Лумпур руу нислэг үйлдэж явсан AirAsia компанийн нисэх онгоцон дотор хийсэн бичлэгийн гол баатар нь нэгэн эмэгтэй зорчигч болсон аж.
Тэрээр үнэтэй салон дотор сул байсан гурван суудал дээр хүрч ирэн хэвтсэн нь бусад зорчигчдын дургүйцлийг хүргэсэн байна. Ингээд тэд түүнийг өөрийн суудалдаа буцаж очихыг шаарджээ.
“Тэр эмэгтэй энгийнээс бизнес салон руу шилжин ирж, сул суудлууд дээр хэвтсэн нь бидэнд огт таалагдаагүй. Бид тасалбар авахдаа хамаагүй илүү мөнгө төлсөн. Гэтэл тэр яагаад наашаа ирэхийг зүрхлэв? Түүнийг өөрийн суудал руугаа буцахыг онгоц хөөрөхөөс өмнө шаардсан. Гэвч тэр онгоц өндрөө авсны дараа ахин хүрч ирээд тухалчихсан” хэмээн нэгэн зорчигч өгүүлсэн байна.
Энэхүү бичлэгийг онгоцны нэгэн зорчигч хийсэн бөгөөд хэдхэн хоногийн дотор нэг сая гаруй хандалт авсан аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250