Кемерово хотын нэгэн иргэний дансанд 30 сая рубль эндүүрлээр орж ирснийг буцааж өгөхгүй хэмээн гүрийсэн аж.
Фирмийн ажилтан өөрийн нэгэн үйлчлүүлэгчтэй тооцоо хийж байхдаа санамсаргүй эндүүрлээр нөгөө эрийн банкны картны дугаарыг хийгээд илгээчихэж. Ингээд түүний дансанд 30 сая рубль орж ирсэн тухай мэссиж утсанд нь ирсэн байна.
“Энэ явдлын дараа эндүүрэл гаргасан байгууллагын төлөөлөгчид уг эрд хандан мөнгөө эргүүлж өгөхийг хүссэн боловч нөгөөх нь өөрийн дураар мөнгийг зарцуулж эхэлсэн. Тэрээр 20 сая рублийг өөр данс руу шилжүүлэн, 90 гаруй мянган рублээр дэлгүүрт худалдаа хийсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Болсон явдалтай холбогдуулан эрүүгийн хэрэг үүссэн бөгөөд сэжигтэн эрийн банкны бүх дансыг хааж, эндүүрлээр шилжсэн мөнгийг хууль ёсны эзэнд нь буцаан олгосон байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250