...
...

Олимпийн 8 удаагийн аварга эр түүний араас яагаад үхэн хатан гүйдэг вэ

Ямайка улсын загвар өмсөгч, бүжигчин бүсгүйн зүрх сэтгэлийг Олимпийн найман удаагийн аварга Усэйн Болт эзэмдсэн хэдий ч түүнийг өөрийн гоёмсог бие хаагаа олонд “дэлгэхэд” саад болсонгүй.

Загвар өмсөгч Каси Бенетт багт наадмын задгай маягийн өмсгөлтэй зургаа “Инстаграмм”-даа оруулан, өөрийн дагагчдыг бараг “ухаан алдуулах” шахжээ. Энэхүү өвөрмөц өмсгөлөө Карибын арлууд дээр болох багт наадамд зориулан бэлдсэн аж.

Каси Бенетт наранд хурцаар гялалзах үнэт чулуун шигтгээнүүд бүхий дотуур хувцастай зогсоно. Түүний хөхний даруулга нь үзэсгэлэнт бүсгүйн том хөхийг улам тодосгож өгчээ.

Гэрэлд хурцаар гялалзах гоёлтойгоо хосолсон гутлыг сонгосон бөгөөд нурууных нь ард сахиусан тэнгэрийн цагаан далавч харагдана.

Түүний олон мянган дагагчид бүсгүйн гоо үзэсгэлэнгээс нүдээ холдуулж чадахгүй байсан бололтой баахан бахдан шагшсан сэтгэгдэл үлдээн, түүнийг энэ дэлхийн хамгийн тачаангуй бүсгүй хэмээн нэрлэсэн аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ