Америкийн Иллинойс муж дахь сэтгэцийн эрүүл мэндийн төвд 2014-2017 онд нэгэн төрлийн гэмт хэрэг гарч байсан аж. Тус төвийн нийгмийн ажилтан болох 53 настай эмэгтэй тэнд эмчлүүлэгч залуусыг секс-боол маягаар ашигладаг байсан нь илэрчээ.
Нийгмийн ажилтан асан Кристи Ленхардтыг саяхан баривчилсан хэдий ч батлан даалтаар суллаад байгаа аж.

Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж байсан хоёр залуу нийгмийн ажилтан эмэгтэй болон түүний байгууллагын эсрэг нэхэмжлэл гарган цагдаад хандсанаар уг хэрэг илэрсэн байна.
Хохирогчид өөрсдийн сэтгэл санааны нөхөн төлбөрт 10 сая доллар шаардаад байгаа гэнэ. Хоёр залуугийн нэг нь өөрийн нэрээ дурдахыг зөвшөөрсөн байна.

Түүнийг Бенахдам Харт гэдэг бөгөөд 24 настай аж. Тэрээр нийгмийн ажилтан эмэгтэйн секс-боол байсан тухайгаа өгүүлжээ. Бэлгийн харьцаанаас татгалзах тохиолдолд уг эмэгтэй түүний оношийг өөрчлөн, хүчтэй тариа хийлгэнэ хэмээн сүрдүүлдэг байсан гэнэ.
Кристи ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол 2-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх магадлалтай аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
muu haruud l bnaa, hudalaa gvtgej mongo nehej baij medenee..