Испанийн сэтгүүлч Паула Васкес өөрийн Инстаграмм хуудаснаа тус орны алслагдмал тосгонд амьдардаг нэгэн хижээл эмэгтэйн зургийг нийтэлсэн байна. Тухайн газар оронд саяхан болж өнгөрсөн хар шуурганы хор хохирлыг сурвалжлах үеэр уг эмэгтэй /Долорес Лейс Антело/ зургаа авахуулсан аж.
Испани тариачин эмэгтэйн зураг тэр дороо олон нийтийн сүлжээгээр хурдтай тарсан учир нь, тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай “нүгэлтэй” адилхан байсан гэнэ.
Түүний зураг Инстраграммаас бусад олон нийтийн сүлжээ рүү хурдтай дамжуулагдан, Испанийн алс холын бөглүү сууринд аж төрдөг түүнийг хэрэглэгчид Америкийн Ерөнхийлөгчийн “ихэр-эгч” хэмээн санал нэгтэй хүлээн зөвшөөрчээ.
Тэдний нэг хэсэг нь Долоресыг АНУ-ын Ерөнхийлөгчтэй адилхан төрснөөр нь бахархаж байхад, зарим нь: “Хөөрхийлөлтэй эмэгтэй... Гэвч үнэхээр түүнтэй адилхан юмаа” хэмээн өрөвдөх жишээний.
Олон нийтийн сүлжээнд Антелог алдаршсаны дараахан түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонирхож эхэлсэн байна. Тэр ч байтугай, Америкийн Newsweek сэтгүүл түүнд зориулан нийтлэл бичжээ.
“Тэдний нэг нь эрхчөлөөт ертөнцийн удирдагч бөгөөд Цагаан ордонд тухалдаг, харин нөгөөдөх нь Испанийн алслагдмал мужийн нэгэн бөглүү тосгонд аж төрөх бөгөөд тэд төрөх үедээ хувь заяаны эрхээр салсан “ихрүүд” мэт үнэхээр адилхан юм” хэмээн нийтлэл эхэлж байна.
Хижээл эмэгтэйн мөрөн дээрээ тавьсан малтуурын оронд гольфын цохиур тавьчихвал Трамптай бүр ч адилхан болно гэж тэнд онцгойлон дурджээ.
Харин Антело яагаад олон нийтийн сүлжээнд гэнэтхэн алдартай болсноо өөрөө ч сайн ойлгохгүй байсан аж. “Магадгүй, миний үсний өнгөнөөс болсон юм болов уу” хэмээн настай эмэгтэй таамаглаж байсан гэнэ.
Трампын “ихэр” интернетэд ордог ухаалаг утас хэрэглэдэггүй учраас өөрийнхөө алдаршсан тухай өөрийн охидоосоо сонссон байна. Одоо хөршүүд нь түүнийг “Трампын ихрийн өрөөсөн” хэмээн нэрлэдэг болсон аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Эмэгтэй трамп
Тарампаа ихрээ харж үзээ ордондоо уриачээ баярлах байхаа
Адилхан юм