...
...

Ээждээ гологдон хаягдсан хүү 17 жилийн дараа үзэгчдийг уйлуулав

Эммануэль Келли (Emmanuel Kelly) 17 жилийн өмнө Иракт төржээ. Тэрээр ихрийн өрөөсөн, ахтай юм байна. Тэд хорвоод мэндлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй, эрхтэн дутуу төрсөн учраас ээж нь тэднийг орхихоор шийдсэн аж.

Ингээд ихэр хоёр хүүг гутлын цаасан хайрцганд хийгээд, олны хөлийн газарт тавьжээ. Тэднийг олсон хүмүүс асрамжийн газарт хандсан байна.

Ингээд дөрвөн жилийн дараа хүмүүнлэгийн байгууллагын ажилтан эмэгтэй Мойра Келли өрөвдөлтэй өнчин хөвгүүдийг эмчлүүлэхээр тэдэнтэй хамт Австралийг зорьсон аж. Ингэж хамт байх хугацаандаа бүсгүй тэдэнд ихээр дасан, хүүхдүүдийн шинэ ээж нь болохоор шийджээ.

Одоо 17 настай Эммануэль өөрийн хөгжлийн бэрхшээлийг харгалзалгүйгээр аз жаргалтай сайхан амьдарч байгаа гэнэ. Тэрээр гайхалтай сайхан хоолойтой учраас гэрийнхэн нь түүнийг X-Factor шоунд оролцохыг ятгасан байна.

Түүний үзүүлбэрийг сонирхоорой. Бүгд нүдэндээ нулимстай босч зогсоод хүүд алга ташин хүндэтгэл үзүүлж байна.

Тэдний өмнө тайзан дээр зөвхөн авьяаслаг өсвөр насны хүү төдийгүй, хорвоо ертөнцөд гайхамшиг гэгч зүйл байдгийн амьд баталгаа зогсож байна.

Хүмүүсийн хүнлэг энэрэнгүй сэтгэлд хил хязгаар үгүй аж. Хүнд байдаг хамгийн үнэт зүйл бол САЙХАН СЭТГЭЛ.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ