...
...

Л.Мөнхбаясгалан сэтгүүлч, Ч.Хүрэлбаатар сайд хоёрын хэн нь хэнийгээ гүтгээд байна вэ

2018 оны дөрөвдүгээр сарын 30-нд буюу өчигдөр орой С1 телевизээр цацагдсан “Цензургүй сурвалжлага”-ын ээлжит дугаараар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг бараг л “амьтан” болгоод тавьчихав. Тэрээр Увс аймаг дахь Хотгор шанагын уурхайг ах дүү нартайгаа нийлж байгаад Солонгосчуудад 11 сая доллараар зараад, мөнгийг нь хувааж аваад амжсан юм байх.

Ямартай ч, нэлээн үндэслэлтэй хэд хэдэн баримтыг нэвтрүүлгийн явцад гаргаж тавиад байна лээ. Түүнийг нь харахад бас итгэхгүй байхын аргагүй санагдахаар.

Тэгвэл Ч.Хүрэлбаатар сайд гүтгүүлсэн тухайгаа өөрийн олон нийтийн сүлжээ хуудсаар дамжуулан хүмүүст сонордуулсан байна.

Түүний бичсэнийг уншихаар бас итгэмээр ч юм шиг хэхэ...

Үүнийх нь хариуд Л.Мөнхбаясгалан сэтгүүлч бас дуугүй өнгөрсөнгүй. Ч.Хүрэлбаатар сайдыг аль хүртэл худлаа ярихыг нь харнаа л гээд "тавласан" байна. 

Иймэрхүү маягаар харилцан няцаалт өрнөж байна. Хэн хэнийгээ гүтгэсэн болох нь цаг хугацааны явцад тодрох биз ээ.

Өнгөрөгч 2017 оны сүүлчээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бас энэ сэдвээр ярьж байсныг та бүхэн санаж байгаа байх. Бас л баримт нь энэ байна гээд тухайн үед харуулж байсан.

Гэхдээ энд нэг сонин зүйл ажиглагдаад байна. Ийм баримт нотолгоо бүхий барим тавим нэвтрүүлэг цацагдаж байхад нөгөө сүрхий АТГ маань юу хийж суугаа бол?

Энэ  нэвтрүүлгийн мөрөөр шалгалт хийгээд, сэтгүүлч  хүн гүтгэсэн бол торгоод, сайд буруутай бол баривчлан саатуулж шалгах ёстой бус уу?!

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (27)
  • Мөнхбаясгалан ЗИ гээс хэдэн халтар цаас авчаад хүний үгээр үг хийгээд л солиороод явахын.Бөхмөрөнд хотгорын уурхайн хэдэн казакаас өөр газар ухаж байгаа хүн алга

  • Газар нутгаа зарсан тухай Ганц Мөнх баясгалан ч биш Эрдэнэ Мөнхбат З Энхболд гээд олон хүн ярьж байх юм Доорхи сэтгэгдэл бичигч Сэтгүүлчийг хараагчидаа та нар Хүрэлбаатар гэдэг газрын хулгайчыг битгий өмөөр Та нарыг хамтран идэгчид гэж би ойлгож байна Бурхан гуйсан ч битгий өг гэдэг Та нар хашааныхаа газрыг гадныхан хятадууд зараад байлдаа юу болох бэ ойлгохгүй байна уу

  • Тэр худалдаж авсан Солонгосын ерөнхийлөгч авилгын хэргээр шоронд орж байхад харин манайд газар нутгаа зарсан УИХ ын гишүүн од болж байх юм Ямар нийгэмд амьдарч байна бид чинь

  • Хүрэлбаатар УИХ ын чуулган дээр Миний ах дүүгийн нэр дээр болон надад уул уурхайн хайгуулын болон ашиглалтын ямарч леценц одоо ч болон урьд нь байгаагүй гээд л бичиг үзүүлж байсан Үнэмшиж байсан цензургүй нэвтрүүлэг үзээд эх орныхоо төлөө гээд тангараг өргөсөн УИХ ын гишүүн 3 сая иргэнийхээ өмнө худлаа хэлсэнийг мэдлээ С олонгост хийсэн нэвтрүүлэг ба солонгосын эрэн сурвалжлах сэтгүүлчийн ярьсан нь нотолгоо болж байна Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн Галдан бошигтын үг юу болов Энэ сэтгүүлч эмэгтэй АТГ ЦЕГ аас ч илүү сайн ажилласан байна

  • Mөнхбаясгалан ер нь бууны нохой шүү дээ. Цаадуул нь тэнэгээр нь далимдуулаад хошигруулаад байхад ойлгохгүй юм аа. Одоо ч яахав өөрийгөө их том хүн гэж бодож байгаа. Дараа н яана даа. Хөөрхий хөөрхий

  • Авилгачид авилгал авчхаар нүд нь балай, чих нь дүлий болчдог. Хүн алсан ч алаагүй ямар ч буруугүй гээд гүрийдэг.

  • АТГ ХУУЛЬ ШҮҮХ нь буруугүй ээ гээд тогтоочихоод байхад Мөнхбаясгалан давж дарваганаад байхын.бодвод ЗИ цаанаас нь шахдаг байлгүй.яасан хүний мууд дуртай юм.донод ховд гээд хаа сайгүй хятад эзэнтэй уурхайгаас онцлоод байдаг нь юувдээ

  • Энэ хүрэлбаатар чинь харин том гарын луйварчин юм бна даа. Ардын нам хаашаа харж юу хийж байна вэ?? Намын гишүүд нь ингээд эх орны өмчөөр тоглож идэж ууж байг уу??? Ардын намаас асуух цаг болсон болтой

  • Цэндсүрэнг яг ямар сургууль төгссөн, хэдийд хэдэн онд сурч байсныг шалгаад өгнө үү. Наадах чинь өөрөө луйварчин. Хулиган, бас хулгайя хүн юм. Боловсрол маш нимгэн.

  • Хувьдаа баяжихын тулд л их хурлын гишүүн болдог нь ямар гутамшиг тай билээ. Нутгийн иргэд нь их л итгэж сайн хүн гэж их хуралд удаа дараа сонгосон бна даа. Иргэдийнхээ итгэл сэтгэлийг ингэж хариулдаг нь хэний хаанахын ёс юм болдоо. Монголд л байдаг увайгүй улс төрчид хэзээ шударга шүүхээр орох юм болоо?? ?!! Ийм гишүүн сайд нартай монгол улс яаж ч өөд нар харах билээ?? Улс төрийн нам нь тархи толгойг нь илээд өөгшүүлээд байдаг нь ямар учиртайн бол??

  • ХАДГАЛАМЖ БАНКИЙГ 6 ЦАГИЙН ДОТОР ДЭЭРЭМДЭЖ АВСАН ГЭЖ АРД ТҮМНИЙ ДОТОР СУЛ ЯРИА БАЙДАГ ҮНЭН БАЙХ ЕР НЬ ХЭНИЙГ ӨГӨӨШ ХИЙЖ ХЭНИЙ ХӨРӨНГИЙГ ДЭЭРЭМДЭХ НЬ ЭНЭ УЛС ТӨРИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДЭД ИХ АМАРХАН БОЛОТОЙ ӨӨРСДӨӨСӨӨ ДЭЭР ХЭЛ БОЛОВСРОЛТОЙ ШУДАРГА ЗАЛУУЧУУДЫГ УЛС ТӨРИЙН ӨГӨӨШ ХИЙЖ ӨӨРСДӨӨ СУУДАЛДАА ШИГДЭЖ АРД ТҮМНИЙГ ДЭЭРЭМДЭН ХУВАЛЗ ШИГ СОРЖ БАЙХААР ҮГСЭН ХУЙВАЛДАЖ БҮЛЭГЛЭН АЖИЛЛАЖ БАЙГАА АЙМШИГТАЙ БҮЛЭГЛЭЛ МОНГОЛ УЛСАД МИНЬ БИЙ БОЛООД БАЙНА. ЕРӨНХИЙЛӨГЧ, АТГ МИНЬ АРД ТҮМЭНДЭЭ ЭДЭНТЭЭ ХАТУУ ШУДАРГА ТООЦОО БОДОЖ БУЯН БОЛООЧ

  • УИХ-н гишүүний ах дүү Монгол улсын иргэний эрхээ хасуулдаг болчихсон юм уу? Өөрөө оролцоо байхгүй гэдгээ л хэлээд байна ш дээ. Ах дүү нар нь зарсан байсан ч яадгийн Мөнхбаясгалан гэж муу янхан үнээг хэн ч тоож алахгүй л дээ. Алуулах гээд хүсээд байдгийн юмуу хаашаа юм. Энэ янханыг тоож алж үндэстний баатар болгодог гэж байхгүй.

  • Гүтгэж бна,гэж яаж хэлж чаджийнээ, төрсөн 2 ах нь оролцсон байхад,Хүрэлбаатар байгаагүй бол тэр хөдөөний 2 хөөсөн мантуу ийм бизнес хийлээ юу???, нөгөө Зоригийн хэргийн 3 шиг л амьтад айн???

  • АТГ уул нь энэ хэргийг Хүрэлбаатарын хүсэлтээр шалгаж байгаашдэ юм мэдэдгүй сэтгүүлч бололтой

  • Ene setguulch uhaantai yum dandaa zahialgaar hun gutgej baih yum

  • ЭНЭ НИЙГЭМД ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙНА УУ? ШУДАРГА ЁС ТОГТООХ ГЭЖ БАЙГАА БОЛ МОНГОЛЫН ТӨР ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШУРГАЛСАН БОЛОН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ШУДАРГА ШҮҮХ ЦАГ БОЛЖЭЭ

  • yaachaaraa baigaliin baylag zovchon cheseg buleg chumuust baidag um? bid yagaad yduuraad ?, yagaad amia chorlood baigaa um?, Churelbaatar unencheer tatvar tolj charagdaach ,ulsiin mongo zavchichaa bolz uzeed naad saidiin suudlaasaa sain duraaraa uter turgen ogchor.

  • Ene setguulch uhaantai yum dandaa zahialgaar hun gutgej baih yum

  • Байгалын баялаг ард түмний мөнл юм бол яахаараа хэдхэн хулгайч зарж баяжих ёстой юм айн?????

  • Эх орны минь газар шороог зарах эрх энэ новшуудад хэн өгсөн юм. " Эх орны минь газар шороог Бурхан гуйсанч бүү ӨГ " гнсэн үг байдаг байхаа. Энэ Хүрэлбаатарыг ах дүү нартай нь ард түмэн шүүх болноо. Компани нь хувийнх зараа зар харин газрын доорхи баялаг Монгол түмнийх шүү.

  • Нээрээ АТГ юу хийж байгаа юм бол доо

  • ШУЛААЧ БАНКУУД СУЛ ОЛДОГ ОРЛОГЫГ НЬ ХААСАН БОЛОХХР ХОРСОЖ САНХУУЖУУЛЖ БАЙНА ДАА

  • АТГ шалгах л байх шийдвэрээ гаргах гэж дор хаяж 4 жил болно доо

  • Сэтгүүлч бүсгүй үнэнийг л хэлж байх шиг байна. Манайд ер нь эх орноо зарж идсэн хэдэн хүмүүсийг сайн шалгаад хариуцлага гэдэг юмыг гаргаж тавьж байж гэмээнэ цаашид хөгжлийн эх үүсвэр тавигдана шүү. 20,30 жил ардчилал зах зээлийн жамаар явлаа хөгжил харагдаргүй байна. Хэдэн олигархи улсууд л эх орныг минь зарж идэж байгаагийн нэг тод жишээ бол энэ Хүрэлбаатар. Гэтэл солонгос 20,30жилийн дотор яаж үсрэнгй улс болтлоо хөгжив. Нэгийг бодож хоярыг тунгаацгаа ард иргэд минь.

  • Төлбөрөө төлж байгаа байх даа

  • Эрүүгийн хэрэг биш л дээ хуулийн дагуу эзэмшиж байгаа компаны хувиа бусдад зарж болно. Харин татвараа төлөөгүй бол эрүү үүсгэж болно гэхдээ хүрэлбаатарт биш. Наймаа хүрэлээгийн оролцоогүй хийгдэнэ гэж байхгүй харин энэ үйлдэлдээ сайд гишүүнээсээ мултрах хүртэл хариуцлага хүлээх ёстой

  • Холбогдох газрууд нь хариуг хурдан өгч шийдвэрлэх хэрэгтэй дээ

Онцлох мэдээ