Бөхчүүдийн холбоогоо булаалдсан маргаан үргэлжилсээр байна. МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат олон жил үргэлжилсэн маргааныг эцэслэхээр маргалдагч хоёр талын төлөөллийг оролцуулан Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулан ажлын хэсэг байгуулсан. Гэтэл МҮБХ-ны албан ёсны шийдвэр, Ажлын хэсгийн ахлагчийн оролцоогүйгээр 2002 оны МҮБХ-ны Их-Эе-ийг хүчингүй болсон байхад энэ сарын 3-ны өдөр хуралдуулсан нь хууль бус гэж үзжээ. Л.Чинбат тэргүүтэй Цэцдийн зөвлөлийн гишүүд уг хуралд оролцоогүй бөгөөд Улсын заан Ж.Ганболдыг төлөөлөх эрхгүй гэж МҮБХ-ны гүйцэтгэх захирал Д.Мөнх-Эрдэнэ албан бичигтээ дурджээ. Монгол түмний хүсэн хүлээсэн үндэсний их баяр наадам хоног хоногоор дөхөж байгаа үед ийнхүү МҮБХ-ны нөхөд эв түнжингүй байгаа нь сайн зүйл биш юм. Ерөнхийлөгч бөхчүүдэд анхааруулга өгссөн.Генерал, уяач нар шиг цолыг нь хураана шүү гэж. Цолоо хураалгах гээгүй бол бөхчүүд эвлэрч Монгол бөхийнхөө хөгжилд анхаарах цаг нэгэнт болжээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250