Их Британийн шоронд хоригдож байсан цуврал алуурчин Деннис Нильсен нас барсан байна. Тэрээр 1970-аад оны сүүлчээс 1980-аад оны эхэн хүртэл нийтдээ 15 хүний амь нас бүрэлгэсэн этгээд бөгөөд хэрэглэдэг байсан “хүнлэг аргуудаас” нь улбаалж түүнийг “сайхан сэтгэлт алуурчин” хэмээн хочилдог байжээ.
Гэмт хэрэгтэн эр хэвлийгээр хүчтэй өвдлөө гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хүргэгдэн хагалгаанд орсон боловч даагаагүй бололтой.

Алуурчин этгээд 1978-1983 оны хооронд гэмт хэргүүдээ үйлдэж байсан бөгөөд түүний золиос нь ихэвчлэн орон гэргүй өсвөр насны хүүхдүүд болон ядуу гэр бүлээс гаралтай залуус байсан аж. Хэрэгтэн эр тэднийг хууран гэртээ дагуулж ирээд хөнөөдөг байсан гэнэ.

Харин тэднийг хөнөөснийхөө дараа цогцосыг нь мөлчийтөл савандаж угаагаад, нямбай хувцаслан, тэр ч байтугай, нүүр амыг нь буддаг байж. Тэгээд дараа нь тэдэнтэй хамт орон дээрээ хэдэн цагаар хэвтдэг байсан аж. Түүний энэхүү “хүнлэг үйлдлүүдээс" улбаалан түүнийг “сайхан сэтгэлт алуурчин” гэх нэршил үүссэн байна.
Нильсений хөршүүд бохир усны хоолойн бөглөрлийг гаргахаар сантехник дуудсаны улмаас түүний гэмт хэрэг илрэхэд хүрчээ. Том том махны хэсэг бохир усны хоолойд тээглэсний улмаас бөглөрөл үүссэн байж.
Сантехникч энэ талаар цагдаад мэдэгдсэн бөгөөд Нильсен шөнө нь нууцаар бохир усны хоолой руу очиж тагийг аван ороод, махны үлдэгдлүүдийг авч амжсан хэдий ч түүний энэхүү үйлдлийг хөршийн эмэгтэй олж харан, маргааш нь түүнийг цагдаагийнхан баривчилсан аж.

Тэрээр долоон хүний амь хөнөөсөн хэргээр 1983 онд 25 жилийн хорих ял авч байсан бол, харин 1994 онд түүний ялыг бүх насаар нь хорих болгон өөрчилсөн байна.
Дашрамд сонирхуулахад, энэхүү цуврал алуурчин Деннис Нильсений хүчин чармайлтын ачаар 2002 оны сүүлчээр Их Британид хоригдлууд шуудангаар эротик материалууд хүлээн авахыг зөвшөөрсөн хууль батлагдаж байжээ.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250