...
...

Үс засуулбал: Эд,мал арвижна

2018.6.18, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 5
ЗУНЫ ДУНД ШАР МОРИН САР
НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2018.6.18, Даваа гараг
Наран ургах шингэх: 04.54-20.54
Үс засуулбал: Эд,мал арвижна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар

Модон хохимой, Тэрсүүд давхацсан өдөр. Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ