...
...

Саудын Арабын хөгжөөн дэмжигчид хамгийн баян нь

Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй шигшээ багаа дэмжихээр ОХУ-д ирсэн орон орны хөгжөөн дэмжигчдийг барьж буй гар утсаар нь шинжихэд хамгийн баянаар Саудын Арабынх тодорчээ.

Sport.ru цахим хуудасны тусгай захиалгаар oneFactor компани SmartIndex платформыг ашиглан хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтыг үзэж буй хөгжөөн дэмжигчдийн тоо болон мэдээллийг боловсруулж байгаа аж. 

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр нийт 6 мянга гаруй Саудын Арабын зочид хүрэлцэн ирсэн нь судалгаагаар хамгийн баянд тооцогдож байгаа бол хамгийн ядуугаар Сенегалын хөгжөөн дэмжигчид тодорчээ. 

Хөлбөмбөгийн ДАШТ-2018 оролцож буй багуудын хөгжөөн дэмжигчдийн хамгийн ихээр барьж буй гар утаснуудад: 

  • Apple компанийн iPhone 7 утсыг 10 мянга гаруй хүн,
  • iPhone 6 утсыг 7 мянган хүн,
  • сүүлд гаргасан загвар болох iPhone X утсыг 7 мянган хүн ашиглаж буйг тогтоожээ. 

Саудын Арабын хөгжөөн дэмжигчдийн 20 хувь нь iPhone X ашигладаг болохыг тогтоосон байна. 

  • iPhone 7 утсыг Бразилийн нийт хөгжөөн дэмжигчдийн 12 хувь,
  • Перугийн хөгжөөн дэмжигчдийн 11 хувь нь барьсан байна.
  • iPhone 6-г Австралийн фанатуудын 9.5 хувь,
  • iPhone X-г Аргентинчуудын 9 хувь барьжээ.
  • Samsung Galaxy J2 утсыг Сенегалын хөгжөөн дэмжигчдийн 7 хувь,
  • Galaxy S7-г Өмнөд Солонгосчуудын 7 хувь,
  • Galaxy J5-г Тунисчуудын 4 хувь нь тус тус барьсан байжээ.

эх сурвалж GOGO.mn

 
 
Эх сурвалж: GOGO.MN
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ