НИЖНИЙ НОВГОРОД ХОТЫН НИЖНИЙ НОВГОРОД ЦЭНГЭЛДЭХ
АНГЛИ 6:1 ПАНАМ
Английн шигшээ баг ердөө 8 дахь минутад тэргүүлэв. Булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг төвийн хамгаалагч Жон Стөүнс мөргөж, гоолдлоо.
Английн шигшээ багийн ахлагч, довтлогч Харри Кэйн 11 метрийн торгуулийн цохилтоос тооны харьцааг 2:0 болгож холдуулсан.
Английн шигшээ багийн залуу авъяастан Жессе Лингард супер цохилтоор тооны харьцааг 36 дахь минутанд 3:0 болгож холдууллаа. Тэрбээр шигшээ багийнхаа төлөө хоёр дахь гоолоо нэр дээрээ бичүүлсэн нь энэ юм.
40 дахь минутанд Жон Стоунс Английн шигшээ багийн гоолын хурыг үргэлжлүүлж тооны харьцааг 4:0 болголоо өөрийн 2 дахь гоолоо оруулсанаар дубль хийв.
Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн үндсэн цаг дуусч шүүгчийн мэдлийн эхний минутанд энэ тоглолтын хоёр дахь гоолоо, хоёр дахь удаа 11 метрийн торгуулийн цохилтоос оруулж байна. "Гурван Арслангууд" ийнхүү 1966 оноос хойш анх удаа нэг тоглолтод 5 гоол оруулж байна.
Ийнхүү нэгдүгээр хагас 5:0 харьцаатай Английн шигшээ баг итгэл төгс тэргүүлсээр байна. Анх удаагаа ДАШТ-д оролцож буй Панамын шигшээ баг ДАШТ-д нэг ч гоол оруулаагүй хэвээр байна.
Английн шигшээ багийн довтлогч Харри Кэйн энэ тоглолтын гурав дахь гоолоо орууллаа. Хагас хамгаалагч Рубэн Лофтус-Чикийн цохисон бөмбөг Харри Кэйнийг онож, гоолын тоогоо нэгээр нэмсэнээр Харри Кейн хэт-трик хийснээр ДАШТ-ы мэргэн буудагчдыг тэргүүлж эхэллээ.
Панамын шигшээ багийн домог гэж нэрлэгддэг. Багийн ахлагч Филиппье Балой 2 дугаар үед орж ирсэнээр Панамын шигшээ баг ДАШТ-ний түүхэн дэх анхны гоолоо орууллаа.
Харри Кэйний тоглолт Английн шигшээ багийн өнгөлөг үр дүнтэй салшгүй холбоотой байлаа. Гоол оруулж, довтолгоонд үр дүнтэй тоглохын сацуу багаа ахлах хариуцлагатай үүрэг хүлээсэн түүнд одоогоор саад болж буй зүйл ховор байна.
Бэлтгэсэн: М.Тэнүүн
Эх сурвалж BreakingNews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250