ЕКАТЕРИНБУРГ ХОТЫН ЕКАТЕРИНБУРГ ЦЭНГЭЛДЭХ
ЯПОН 2:2 СЕНЕГАЛ
Сенегалийн шигшээ багийн довтлогч Садио Мане 11 дэх минутад тооны харьцааг 1:0 болгож, багтаа тэргүүллийг авч чадсан.
Япончууд тооны харьцааг тэнцүүлж 1:1 болголоо. Гоолын эзэн Такаши Инүй үнэхээр гоёмсог, чадварлаг гоол 34 дахь минутанд орууллаа.
Эхний хагас ийнхүү 1:1 харьцаатайгаар өндөрлөлөө. Маш сонирхолтой үзүүштэй тоглолт үргэлжилсээр байна.
Японы шигшээ багийн хамгаалалтын алдааг ашиглан Сенегалын багийн тоглогч Мусса Ваге 71 дахь минутанд тооны харьцааг 2:1 болгож холдуулсан.
Японы шигшээ багийн хашир туршлагатай хагас хамгаалагч Кэйсүкэ Хонда сэлгээгээр орж ирмэгцээ тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлж чадлаа.
Япон, Сенегалын багууд 2:2-оор тэнцлээ. Ингэснээр хоёр баг тус бүр 4 оноотой болж, хэсэгтээ тун боломжийн байрлалд үлдэж байна. Хэсгийн сүүлийн тоглолт аль аль багийн цааш шалгарах эсэхийг шийдэх юм.
Бэлтгэсэн: М.Тэнүүн
Эх сурвалж BreakingNews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250