...
...

ДАШТ-2018: Колумбын шигшээ баг тоглолтыг бүрэн гүйцэт давамгайлалаар дуусгав.

КАЗАНЬ ХОТЫН КАЗАНЬ ЦЭНГЭЛДЭХ

ПОЛЬШ    КОЛУМБ

Колумбын шигшээ баг түрүүлж онооны самбарт гоол бичүүллээ. Гоолын эзэн Колумбын шигшээ багийн хамгийн нуруулаг тоглогч Ерри Мина байлаа. Тэрбээр 40 дэх минутад Польшийн хаалганд гоёмсог мөргөлтөөр тооны харьцааг 1:0 болгож холдууллаа.

 

Эхний хагас ийнхүү Колубын тэргүүлэлээр өндөрлөлөө.Харин нөхцөл байдал яг одоогоор Роберт Левандовски тэргүүтэй польшуудын эсрэг эргээд байна. Хэрэв тэд энэ тоглолтоос хожил авч чадахгүй бол энэ удаагийн ДАШТ-ээ эргэлзээгүй дуусгах болно.

Колумбын шигшээ багийн довтлогч Радамел Фалкао тооны харьцааг 2:0 болгон холдууллаа. Ингэснээр Польшийн шигшээ баг тун хэцүү хүнд байдалд ороод байна.

 

75 дахь минутад Польшийн шигшээ багийн хаалганд Хуан Куадрадо багийнхаа 3 дахь гоолыг орууллаа!

 

Колумбын шигшээ багийн жигүүрийн довтлогч Хамес Родригес өнөөдрийн тоглолтод тун чухал үүрэгтэй оролцлоо. Тэрбээр багийнхаа гурван гоолын дамжуулалтыг өгсөн. Ингэснээр Колумб хэсгээс шалгарах өрсөлдөөнд үлдэж байна.

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ