РОСТОВ ХОТЫН РОСТОВ ЦЭНГЭЛДЭХ
ИСЛАНД 1:2 ХОРВАТ
Эхний хагас гоолгүй үргэлжилсээр байна. Харин Хорватын шигшээ баг хэсгээс гарах нь тодорхой болсон ч гурав дахь тоглолтдоо хожигдохыг хүсэхгүй нь мэдээж.Аргентиний тоглолтоос хамаарч хэсгээс гарах эсэхээ шийдэхээр Хорватын эсрэг бүхий л чадлаараа довтолж тоглож буй Исландууд эхний хагаст тооны харьцааг өөрчилж чадсангүй.
Хорватын шигшээ баг хоёрдугаар үе дөнгөж эхэлмэгц Исландын хаалганд гоол оруулж, тооны харьцааг 53 дахь минутанд 1:0 болголоо. Гоолын эзэн Милан Бадель.
Исландын шигшээ багийн цуцалтгүй довтолгоо үр шимээ өгч Хорватын хаалганд 76 дахь минутанд Сигурдссон тэнцээний гоол орууллаа.
Хорватын шигшээ багийн Перисич 90 дахь минутад гоол орууллаа. Хэрэв тоглолт ингэж дууссанаар Исландын шигшээ баг тэмцээнээ өндөрлүүлэх нь тодорхой болов.
Хорватын шигшээ баг 9 оноотой хэсгээ тэргүүлж ДАШТ-ний шөвгийн 16-д шалгарлаа.
Харин анх удаагаа орж буй Исландийн шигшээ баг тэмцээнээ энэхүү хүрээд өндөрлүүлж байна. Тун гайхалтай үр дүн үзүүлж чадсан Исландын шигшээ баг.
Бэлтгэсэн: М.Тэнүүн
Эх сурвалж: BreakingNews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250