...
...

ДАШТ-2018: Дэлхийн № 1 хаалгач хаалгандаа 3 гоолыг алдлаа

ЕКАТЕРИНБУРГ ХОТЫН ЕКАТЕРИНБУРГ ЦЭНГЭЛДЭХ

МЕКСИК 0:3 ШВЕД

Мексикийн шигшээ баг Шведийн эсрэг илүү довтолгоо өрнүүлсэн ч эхний хагас гоолгүй тэнцлээ. Энэ хэсэгт Мексик 6 оноотой Швед 3 оноотой байгаа.

Шведийн шигшээ баг тооны харьцааг 1:0 болгож тэргүүлж эхэллээ. Шведийн багийн тоглогч 50 дахь минутанд Аугустинссон гоол оруулж байна.

Шведийн шигшээ баг тун идэвхтэй тоглолт үзүүлсний ачаар 11 метрийн торгуулийн цохилтын эрх олж авсан. Улмаар тооны харьцааг 2:0 болгон холдуулж, итгэл төгс тэргүүлсээр байна.

Мексикийн шигшээ баг хоёрдугаар үе эхэлснээс хойш хаалгандаа 3 дахь гоолоо алдлаа. Шведүүд нягт довтолж, жигд хамгаалсаар тооны харьцааг илт холдууллаа.

Мексикийн шигшээ багийг Шведийн шигшээ баг 3 гоолын зөрүүтэй буулгаж авснаар 6 оноотой болж хэсгээс шалгарахаар боллоо.

Ингэснээр "F" хэсгээс Швед, Мексикийн шигшээ баг цааш тэмцээнээ үргэлжлүүлэх эрхээ авч чадлаа.

Бэлтгэсэн: М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ