...
...

ДАШТ-2018: Дэлхийн 5 удаагын аварга Бразилын шигшээ баг "E" хэсгийг манлайлаа

МОСКВА ХОТ СПАРТАК ЦЭНГЭЛДЭХ 

Бразил 2:0 Серби

Бразилын шигшээ түрүүлж гоолдлоо. Гоолын эзэн төвийн хагас хамгаалагч Паулиньо 36 дахь минутанд гоолдлоо. Хатуу ширүүн хамгаалалттай Сербийн шигшээ баг эхний үеийн дунд үе хүртэл тоглолтын хэмнэлийг барьж байсан ч энэ жил тун өнгөтэй байгаа Бразилын шигшээ баг гоолын самбарт эхэлж нэрээ бичүүлж байна.

"E" хэсгийг тэргүүлж буй Бразилын шигшээ баг эхний хагасыг тэргүүллээр дуусгалаа. Сербийн шигшээ баг энэ тоглолтод хожигдвол тэмцээнээ өндөрлөх юм.

Бразилчын шигшээ баг тооны харьцааг 2:0 болгож холдууллаа. Булангаас өгсөн дамжуулалтыг төвийн хамгаалагч Тиаго Силва 68 дахь минутанд мөргөж, тэргүүллээ баталгаажуулж байна.

Бразилын шигшээ баг 7 оноотойгоор "E" хэсгийг тэргүүлэх болзлоо хангалаа. Харин бүрэлдэхүүний хувьд тун боломжийн ирсэн Сербийн шигшээ баг таамгийг эвдэж хэсгээсээ мултарч байна.

Бэлтгэсэн М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ