...
...

ДАШТ-2018: Коста Рикагийн шигшээ баг тэмцээнийхээ анхны гоолыг оруулж нэр төртэй нутаг буцаж байна

НИЖНИЙ НОВГОРОД ХОТЫН НИЖНИЙ НОВГОРОД ЦЭНГЭЛДЭХ

ШВЕЙЦАРЬ 2:2 КОСТА РИКА

Швейцарийн шигшээ баг тоглогч Жемайли 31 дахь минутанд тоглолтын анхны гоолыг орууллаа.

Эхний үе Швейцарийн шигшээ багийн тэргүүллээр өндөрлөж байна.

Энэ ДАШТ-ий Коста Рикагийн шигшээ багийн анхны гоолыг Уостон 56 дахь минутанд орууллаа.

Тоглолт дуусан тун дөхөж байсан Швейцарийн шигшээ багийн Дрмич 88 дахь минутанд тооны харицааг 2:1 болгож багтаа тэргүүллийг авчирч чадлаа.

Шүүгчийн мэдлийн цаг эхлэсэн 90+3 минутанд Коста Рика шигшээ багийн тамирчин Брайан тооны харицааг 2:2 болгож оноогоо хувааж чадлаа.

Ингэснээр Швейцарийн шигшээ баг "Е" хэсгийн хоёрдугаар байраар шалгарч, шөвгийн 16-д шалгарлаа.

Бэлтгэсэн М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ