...
...

ДАШТ-2018: Колумбын шигшээ баг "Н" хэсгээс нэгдүгээр байраар шалгарч цааш тоглолтоо үргэжлүүлэхээр боллоо

САМАРА ХОТ САМАРА ЦЭНГЭЛДЭХ 

КОЛУМБ 1:0 СЕНЕГАЛ

Тоглолтын эхний үед тун сонирхолтой сэлгээг явуулж Колумбын шигшээ багийн жигүүрийн хагас хамгаалагч Хамес Родригесыг тоглолтын 31 дэх минутанд сэлгээнд суулгаж, түүний оронд хагас хамгаалагч Лиус Муриэлийг оруулж ирлээ.

Эхний хагас ийнхүү өрсөлдөөн өнгөрсөн боловч аль аль баг нь хожигдохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжтой.

Колумбын төвийн хамгаалагч Минагийн гайхалтай мөргөлт 74 дахь минутанд багтаа тэргүүллийг авчирлаа.

Ийнхүү шүүгчийн шүгэл дугарсанаар Колумбын шигшээ баг “H” хэсгээс нэгдүгээр байраар гарч байна.

Бэлтгэсэн М.Тэнүүн

Эх сурвалж BreakingNews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ