САРАНСК ХОТ МОРДОВ ЦЭНГЭЛДЭХ
ПАНАМ 1:2 ТУНИС
Панамын шигшээ багийн 21 дугаартай хагас хамгаалагч Хосе Луис Родригесын 33 дахь минутанд оруулсан гоолыг Тунисын шигшээ багийн хамгаалагч Мериягийн өөрийн хаалгандаа хийсэн гоол гэж үзлээ.
Панамын хагас хамгаалагч Родригесын цохилт Тунис хамгаалагч Мерияд ойж гоол болсноор Панамын шигшээ баг тоглолтын эхний үеийг 1:0-ийн харьцаагаар тэргүүллээ.
Тунисын шигшээ багийн хагас хамгаалагч Бен-Юссеф тоглолтын тооны харьцааг 51 дэх минутанд тэнцүүллээ.
Тунисын шигшээ баг довтлогч Хазригийн гоолоор 66 дахь минутанд тоглолтыг тэргүүлж эхэллээ.
Тунисын шигшээ баг энэхүү тоглолтод ялалт байгуулснаар энэ удаагийн ДАШТ-ий анхны хожлоо байгуулж, тэмцээнээ өндөрлөлөө. Тэд “G” хэсэгт гуравдугаарт бичигдэж байна. Харин Панамын шигшээ ДАШТ-д анх удаа зодоглож, хэсгийн гурван тоглолтоос оноо цуглуулаагүй ч ДАШТ-д тоглохдоо анхны гоолоо оруулсан юм.
Бэлтгэсэн М.Тэнүүн
Эх сурвалж BreakingNews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250