...
...

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо түр зуурын бороо орно

2018 оны 06 дугаар сарын 30-ны 08-20 цаг хүртэл

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай.

2018 оны 06 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэлх                        

цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 градус дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ