МОСКВА ХОТ ЛУЖНИК ЦЭНГЭЛДЭХ
ИСПАНИ 3:4 ОХУ
Испанийн шигшээ баг чөлөөт цохилтоос тооны харьцааг 1:0 болгож хөдөлгөлөө. Стандарт цохилтоос ирсэн бөмбөг 12 дахь минутанд Серхио Рамосыг даваад, түүнийг хамгаалж байсан Игнашевичийн хөлд цохигдон хаалганы торыг хөдөлгөлөө. Ингэснээр авто-гоол Оросын шигшээ багаас бүртгэгдлээ.
ОХУ-ын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилтоос тооны харьцааг тэнцүүллээ. Шүүгч 41 дахь минутанд Херард Пикуэг гар хүрсэн гэж үзсэн тул энэ торгуулийн цохилтыг зааснаар ОХУ тооны харьцааг 1:1 болголоо.
Хоёр багийн эхний хагас 1:1-ийн харьцаатай өндөрлөлөө. Хэдий хоёр багийн тооны харьцаа тэнцүү байгаа ч ороод буй хоёр гоолыг Оросууд хийлээ.
Үндсэн цаг 1:1-ийн харьцаатай өндөрлөж хоёр багийн тоглолт нэмэлт цагт шийдвэрлэгдэнэ. Хэрэв нэмэлт 30 минутад гоол орохгүй бол ялагчийг 11 метрийн торгуулийн цохилт шийдвэрлэх билээ.
Нэмэлт 30 минут дууссанаар хоёр баг 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчаа тодруулахаар боллоо!
ОХУ-ын шигшээ баг эх орондоо зохион байгуулж буй ДАШТ-нд торгуулийн цохилтоор ялалт байгуулж шөвгийн наймд үлдлээ. Испанийн багаас Коке, Аспас нар цохилтоо алдсанаар энэ удаагийн ДАШТ-ээ өндөрлөлөө.
Хүчирхэг Испанийн шигшээ багийг торгуулийн цохилтоос буулган авахад ОХУ-ын шигшээ багийн хаалгач Игорь Акинфеевийн үүрэг нөлөө их байлаа. Тэрбээр хоёр ч цохилтыг хааж, 1978 оноос хойш анх удаа шигшээ багаа шөвгийн наймд үлдээж байна.
БЭЛТГЭСЭН: М.ТЭНҮҮН
BREAKINGNEWS.MN
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250