...
...

ДАШТ-2018: Хорватын шигшээ баг тун хүнд тоглолтоос ялалт байгуулж шөвгийн 8-д үлдлээ

НИЖНИЙ НОВГОРОД ХОТ НИЖНИЙ НОВГОРОД ЦЭНГЭЛДЭХ

ХОРВАТ 3:2 ДАНИ 

Данийн шигшээ баг тоглолт дөнгөж эхэлмэгц тооны харьцааг 2 дахь 1:0 болгож тэргүүллийг авлаа. Иоргенсений оруулсан гоол энэ ДАШТ-ний хамгийн богино хугацаанд орсон гоол болон тэмдэглэгдэж үлдлээ.

Данийн шигшээ багийн тэргүүлэл ердөө 2 минутын настай байлаа. Хорватчууд шуургалсан довтолгоо өрнүүлж, тооны харьцааг тэнцүүллээ. Гоолын эзэн: Марио Манжукич.

Хоёр баг харилцан довтолгоо, хамгаалалт хосолсон тун ижил түвшний тоглолт үзүүлж, үр дүн ч үүний адил 1:1 байсаар эхний хагасыг завсарлууллаа. 

Хоёр багийн үндсэн цаг тэнцээгээр өндөрлөснөөр ялагчийг нэмэлт цагт шийдэхээр боллоо. Хэрэв нэмэлт 30 минутад гоол орохгүй бол багууд 11 метрийн торгуулийн цохилтоор шөвгийн наймд хэн үлдэхийг тодруулна.

Нэмэлт цаг дууссанаар хоёр баг 11 метрийн торгуулийн цохилтоос ялагчаа тодруулахаар боллоо. Нэмэлт цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Лука Модрич гоол байх боломжтой 11 метрийн торгуулийн цохилтоо алдсаныг санах хэрэгтэй.

Адармаатай тоглолтын дараа Хорватын шигшээ баг ДАШТ-ний шөвгийн 8-д шалгарлаа. Данийн шигшээ баг харамсахааргүй тоглолт үзүүлсэн ч тоглогчид нь торгуулийн цохилтыг маш муу гүйцэтгэсэн.Онцлох тоглогч болсон хаалгач Каспер Шмайхелийн баг хожигдож, ДАШТ-нээ өндөрлөсөн ч алдарт хаалгач Петр Шмайхелийн хүү ихээхэн гавъяа байгууллаа.

Ийнхүү Хорватын баг шөвгийн 8-д ОХУ-ын багтай тоглохоор болж байна.

БЭЛТГЭСЭН М.ТЭНҮҮН

BREAKINGNEWS.MN

 

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ