...
...

ДАШТ-2018: Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиан Роналдугоор удирдуулсан Португалын шигшээ баг гэртээ харилаа

СОЧИ ХОТ ФИШТ ЦЭНГЭЛДЭХ 

УРУГВАЙ 2:1 ПОРТУГАЛ 

Уругвайн шигшээ багийн зохион байгуулалт сайтай жигдхэн довтолгоо өрнүүлж, Луйс Суарезын дамжуулалтыг Эдинсон Кавани мөргөж тооны харьцааг 7 дахь минутанд 1:0 болголоо.

Уругвайн шигшээ багийн довтолгоо амжилттай болж, одоогоор тоглолтын цорын ганц гоолыг Эдинсон Кавани оруулсан. Хоёрдугаар хагаст Роналдо тэргүүтэй Португалийн шигшээ баг тооны харьцааг тэнцүүлэх, цаашлаад хожил байгуулан шөвгийн наймд хүрэх аяллын төлөө тэмцэнэ.

Португалын шигшээ баг тооны харьцааг 55 дахь 1:1 болгож тэнцүүллээ. Хамгаалагч Пепе булангаас ирсэн бөмбөгийг мөргөж, чухал гоол оруулсан.

"Тэнгэрийн цэнхэр өнгөтнүүд" энэ тоглолтын хоёр дахь гоолоо 62 дахь минутанд бүртгүүллээ. Шилдэг довтолгооны бүрэлдэхүүнээрээ гайхагдаж буй Уругвайн шигшээ баг үзүүрийн довтлогч Эдинсон Кавани гоолын самбарт дахин нэрээ бичүүлж байна.

 

Криштиан Роналдугаар ахлуулсан Европын аваргууд 2018 оны ДАШТ-ний аяллаа энд хүрээд өндөрлөлөө. Тэдний мөрөөдлийг Уругвайн шигшээ багийн супер од Эдинсон Кавани үгүй хийсэн. 

БЭЛТГЭСЭН М.ТЭНҮҮН

ЭХ СУРВАЛЖ BREAKINGNEWS.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ