КАЗАНЬ ХОТ КАЗАНЬ ЦЭНГЭЛДЭХ
ФРАНЦ 4:3 АРГЕНТИН
Францын шигшээ баг 13 дахь минутанд Гризманн 11 метрийн торгуулийн цохилтоос тооны харьцааг 1:0 болгож тэргүүллийг авлаа.
Аргентинчууд эхний хагас дуусахаас урьтаж ямартай ч тооны харьцааг тэнцүүллээ. Анхил Ди Мариагийн цохилтын гоёмсог техник, уран гоол 41 дахь минутанд Аргентины шигшээ баг тоог тэнцүүлсэн.
Эхний хагаст Францууд тоглолтын эхэнд гоолдсон ч Аргентиний шигшээ багаас 41 дэх минутад Анхил Ди Мариа алсын цохилтоос гоолдож, тэнцүүлсэн.
Аргентинчууд хоёрдугаар үе дөнгөж эхэлмэгц Меркадо 48 дахь минутанд 2:1 болгож, тоглолтыг тэргүүлж эхэллээ.
Францын шигшээ багийн тоглогч Бенжамин Павар алсын цохилтоос тооны харьцааг 57 дахь минутанд 2:2 болгож тэнцүүллээ. Эргүүлэг, нисэлт, төгсгөл гээд энэ гоолын техникийн ур чадвар асар өндөр байсныг онцлох нь зүйтэй.
Францын шигшээ багийн довтлогч Мбаппе 64 дахь минутанд зүүн хөлөөрөө гоолдсоноор тооны харьцаа 3:2 болгож, тэргүүллийг авлаа.
19 настай ч аль хэдийн дэлхийн шилдэг довтлогч болоод буй Килиан Мбаппе ердөө хэдхэн минутын дараа буюу 68 дахь минутанд өөрийн хоёр дахь, багийнхаа 4 дэх гоолыг орууллаа.
Аргентины шигшээ багийн довтлогч Кун Агуэро 90+2 дахь минутанд тооны харьцааг 4:3 болгож ойртуулсан боловч тоглолт энэ хүрээд өндөрлөсөнөөр Францын шигшээ баг шөвгийн 8-д шалгарч Аргентины шигшээ баг энэ хүрээд дэлхийн аваргаа өндөрлүүллээ. Тун сонирхолтой гоолын хуртай тоглолт болсон.
БЭЛТГЭСЭН М.ТЭНҮҮН
ЭХ СУРВАЛЖ BREAKINGNEWS.MN
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250