...
...

ДАШТ-2018: Чансаагаараа №1 бичигдэж байгаа Бельгийн шигшээ баг шөвгийн 8-д үлдлээ

РОСТОВ ХОТ РОСТОВ ЦЭНГЭЛДЭХ

БЕЛЬГИ 3:2 ЯПОН

Бельги, Японы тун сонирхолтой тоглолтын эхний хагас гоолгүй өндөрлөлөө. "Хөх самурайнууд" байрласан хамгаалалт болон сөрөг довтолгоонд зонхилсон тактик барьж тоглож байгаа нь хүчирхэг Бельгийн шигшээ багийг багагүй сандаргаад амжлаа. Харин Бельгийн "Улаан чөтгөрүүд" цөөнгүй аюултай довтолгоо өрнүүлсэн ч хаалганы тор хөдөлсөнгүй.

Японы шигшээ баг ДАШТ-ний шөвгийн 16-д хүчирхэг Бельгийн шигшээ багийн хаалганд 48 дахь минутанд Харагучи довтолгооны гоёмсог хувилбар байлаа.

Японы шигшээ багийн Такаши Инуй багийнхаа хоёр дахь гоолыг уран гоё цохилтоор оруулсан.Япончууд хоёрдугаар үе дөнгөж эхэлмэгц Бельгийн шигшээ багийг 2:0-ээр тэргүүлсэн.

 

Бельгийн шигшээ багийн хамгаалагч Ян Вертонген 69 дахь минутанд мөргөж, тооны харьцааг 2:1 болгож ойртуулсан.

 

Бельгийн шигшээ багаас 74 дахь минутанд тооны харьцааг 2:2 болгож тэнцүүллээ. 

Бельгийн шигшээ баг шүүгчийн мэдлийн нэмэлт 90+4 минутанд тооны харьцааг 3:2 болгож тэргүүллийг авлаа. Бельгичүүд сөрөг довтолгооноос Насер Шадли гоолдож байна.

Ази тивийн төлөөлөл Японы шигшээ баг Дэлхийн чансаанд 1-р байранд эрэмблэгдэж буй хүчирхэг Бельгийн шигшээ багтай эн тэнцүү тоглолт үзүүлсэн ч харамсалтай нь шүүгчийн мэдлийн цагт гоол алдаж, нутаг буцахаар боллоо. Бельгичүүдийн хоёрдугаар үед гаргасан хоёр алдаа хоёул гоол болсон ч удалгүй тооны харьцааг тэнцүүлж, улмаар хожлын гоол оруулсан. Тэд шөвгийн наймд Бразилын шигшээ багтай нүүр тулна.

Бэлтгэсэн М.Тэнүүн

Breakingnews.mn

 

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ